Жоли, Гвинет Пэлтроу нарыг бэлгийн дарамтад оруулж байжээ
2017-10-11

АНУ-ын “Weinstein Co” компанийн үүсгэн байгуулагч, нэрт найруулагч Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн хүчирхийллийн хэрэг улам хүрээгээ тэлж байна.

 

 

Энэ талаар анхлан “The New Yorker” сонин нийтэд мэдээлсэн билээ. Найруулагчийг 1990-2015 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэх, хүчээр бэлгийн харилцаанд орсныг гэрчлэх баримтуудыг сэтгүүлчид гартаа оруулсан байна. Бэлгийн дарамт үзүүлсэн гэгдээд буй эмэгтэйчүүдийн ихэнх нь холливуудын жүжигчид гэнэ.

 

Тэгвэл найруулагчийн бэлгийн дарамт үзүүлсэн гэгдэж буй эмэгтэйчүүдийн дунд нэрт жүжигчин “Оскар”-ын шагналт Анжелина Жоли, Гвинет Пэлтроу нар багтсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Жүжигчин Гвинет Пэлтроуг 22 настай байхад нь найруулагч эр зочид буудалд дагуулан ирж, улмаар массаж хийхийг дарамталж, мөн биед нь зөвшөөрөлгүй хүрсэн хэмээн эх сурвалж “The New Yorker” сонинд ярьсан байна.

 

“Зураг авалтын үеэр Жолид бэлгийн дарамт үзүүлж байсан” хэмээн найруулагч эрийг буруутгажээ. Энэ талаар мэдсэн Жолигийн экс нөхөр жүжигчин Брэд Питт найруулагч эрийг цохиж, маргалдаж байсан гэх нотолгоо бий гэнэ.  Жоли энэ талаар “Залуу насанд минь намайг өөрийн болгохыг хүссэн олон залуус байсан. Найруулагчийн үйлдэл намайг үнэхээр цочирдуулсан. Тэр өдрөөс хойш би түүнтэй хамтарч ажилаагүй” гэж ярьжээ.

 

Найруулагч эр өөртэй нь бэлгийн харьцаанд орсон жүжигчдэд дүр өгдөг байсан гэнэ. Дарамтанд орж найруулагч эртэй бэлгийн харилцаанд орж байснаа гурван жүжигчин хүлээн зөвшөөрчээ. Тэдний нэг жүжигчин Асиа Аргенто “Энэ бүхнийг дарамтад орж хийсэн” гэж мэдэгдэв.

 

Энэхүү дуулианы дараахан найруулагчийн эхнэр Жиоржина Чэпмэн салах өргөдлөө шүүхэд өгсөн байна. Чэпмэн “Миний зүрх шархалж байна. Бид хоёр хүүхэдтэй шүү дээ” гэв. Олон нийтийг цочирдуулаад буй уг хэргийг Нью Йоркийн цагдаагийнхан шалгаж эхэлжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
guiee naad 2 chin zugeer beleg ogsniig n tegj oilgood bgaamaa.
2017-10-11
Ynen:
Manaid ch gesen adilhan sh dee!!!
2017-10-11