Ражон Рондо ивэрхий засах хагалгаанд орно
2017-10-11

 

Нью Орлеанс Пэликанс багийн холбон тоглогч Ражон Рондо мэс ажилбарт орохоор болжээ. Тэрбээр спортын ивэрхийтэй хэмээгдээд байсан юм. Энэ долоо хоногийн эхэнд нарийн шинжилгээ хийлгэнэ гэж байсан бол нарийвчилсан шинжилгээгээр ивэрхий засах мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэж оношлогджээ. Улмаар 4-6 долоо хоног талбайд гарах боломжгүй боллоо.

 

Энэ зун Чикаго Буллс багаас салж Нью Орлеанс Пэликанс багтай 3.3 сая долларын гэрээ байгуулаад байсан юм. Энтони Дэвис, ДэМаркус Казинс нарын шилдэг төвийн тоглогчдыг хамгийн сайн тоглуулж чадах найруулагчаар түүнийг нэрлэх хүн цөөнгүй байгаа. Үндсэн холбогчоор түүнийг тоглуулж, Жрү Холидэй буюу талбайн хуучин жанжинг шидэгч хамгаалагчийн байрлалд тоглуулахаар төлөвлөж буйгаа ч багийн удирдлагууд мэдэгдээд амжсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин