Гурав дахь хүүхдээ тээж буй гүнжтэн олны өмнө гарлаа
2017-10-11

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий, гүнж Кейт Миддлтоныг гурав дахь хүүхдээ тээж буйг өнгөрсөн сард Хатан хааны ордноос мэдээлсэн билээ.

 

 

Уг мэдээллийн дараагаас гүнж олны өмнө гараагүй юм. Тэгвэл гурав дахь хүүхдээ тээж буй гүнж өчигдөр олны өмнө гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Энэ үеэр гүнжийн гэдэс бага зэрэг томорсон байжээ.  

 

 

Тэрбээр нөхөр Уилъям болон ханхүү Харригийн хамтаар хатан ордонд зохион байгуулагдсан “World Mental Health Day” арга хэмжээнд оролцсон аж.  

 

Уилъям, Кейт нар Жорж, Диана гэх хүү болон охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шарлотт гэдэг охинтой лдоо
2017-10-11