Улаанбаатар
Томилгоо гацаасан тохирооны сайдууд
2017-10-11

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдын томилгоон дээр намын удирдлагатайгаа тохироонд хүрч, багаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газрын 15 сайн томилогооны есийг нь  өөрийн бүрэн эрхийн хүрээнд томилох бол 6-н намын даргын хүмүүс байх юм. Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй парламентын гишүүдээс МАН-ын дарга М.Энхболд Засгийн танхимд санал болгож байгаа. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд:

 

  • ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, 
  • Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг
  • Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, 
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар
  • Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл нарыг тус тус томилох тохироонд хүрээд байгаа. 

 

Дээрх сайдад нэр нь дурдагдаж байгаа эрхмүүдээс  салбартаа Д.Цогтбаатар  мэргэшсэн дипломатч, Ц.Нямдорж мэргэшсэн  хуульч, Ч.Хүрэлбаатар мэргэшсэн  санхүүч гээд дурдаад явж болно. 

 

Нөгөө талаас тухайн салбарт мэргэжлийн бус ч шийдвэр гаргах түвшинд  нөлөөлөх чадвартай, салбарын бодлогыг төрийн бодлоготой уялдуулан авч явж чадах эрхмүүд  сайдад нэр дэвшсэн байгаа. Тухайлбал, Эрүүлсэн мэндийн сайдад нэр нь явж байгаа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнгөрсөн парламентын үед  эрүүл мэндийн салбартай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг  байсан. Шинэ Эрүүгийн хуулин дахь эмч нартай холбоотой заалтыг засч, залруулж чадсан гээд тухайн салбартай холбоотой хууль, тогтоолын төсөл дээр шийдвэр гаргах түвшин ажиллаж ирсэн юм. Харин МАН-ын даргын талаас:

 

 

  • Шадар сайдад Л.Энх-Амгалан
  • Батлах хамгаалахын сайдад Н.Цэрэнбат
  • Барилга, хот байгуулалтын сайдад А.Баделхан
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад О.Содбилэг
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, с портын сайдад Ц.Цогзолмаа
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарын нэрсийг дэвшүүлсэн. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын дэвшүүлсэн эрхмүүдээс Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Цэрэнбат, А.Баделхан нараас түдгэлзэж, танхимдаа авахгүй  гэдэг байр сууриа илэрхийлжээ. Учир нь дээрх эрхмүүдийн зарим нь тухайн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй бол зарим нь багийг удирдан авч явах чадвар дутна гэж үзсэн байна. Ийнхүү эрх баригчид томилогоон дээрээ тохироо хийсэн Засгийн газрын танхимын сайд нарын нэрс дээр зөрчил үүсэв. Хэдийгээр зарим сайд нар Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд бус тохироогоор томилогдох ч Засгийн газрын тэргүүн өөртэйгөө баг болж ажиллах эрхмийг шаардаж байгаа аж.

 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг хэлэлцэхдээ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй аж. АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнийг дэмжихээ бататган илэрхийлсэн.  Өнөөдөр нэрс нь дурдаж байгаа эрхмүүд бүгд “давхар дээл”-тэй.  Энэ удаагийн Засгийн газарт “давхар дээл”-тэй байхыг нэг талаас дэмжиж, нөгөө талаас сайд нарын удирдах чадвар гол шалгуур болж байгаа.  Гэхдээ сөрөг хүчин  “дан дээл”-тэй сайд багтаах саналыг ч Ерөнхий сайдад тавьсан байна лээ. 


Ямартай ч өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм байна. Хэрвээ нэгдсэн шийдвэрт хүрч чадвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
mongol:
цэрэнбат бол дэмий нусаа арчиж чадахгүй хүүхэд
2017-10-12
зочин:
Ер нь дажгүй томилгоонууд болжээ. Ялангуяа Хүрэлбаатар Бат-Эрдэнэ. Харин Цэрэнбат юу хийх бол эргэлэж байна
2017-10-12
Зочин:
Ард иргэдээ. Сайдуудаа ч ингээд томилох юм шиг байна. Одоо Яамдуудад болохгүй байгаа зүйлийг сайн бичиж анхааруулъя. Бидний хийх юм энэ, цаашин сэтгүүлчид хөгжүүлээд шүүмжлээд явах ёстой. Бид хоорондоо үглэж суухаар гарт байгаа энэ зэвсгээрээ байнга тэмцэж байх хэрэгтэй. Тэгээд болохгүй бол сонгуулиар сольж байя. Хайр найргүй шүүмжилж бай. Хүн хэлэхээс наашгүй Цаас чичхээс наашгүй
2017-10-12
Зочин:
Монгол улсын гол салбараа бөхчүүдийн гарт өгөхнээ гаслан
2017-10-11
Зочин:
Нөгөө хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал Монголд будаа болов.
2017-10-11
Зочин:
Засгийн газар нь танхимаа бүрдүүлэхийн тулд УИХ-аа авилгалдаж байгаа юм байна л даа. Нөгөө авилгалын эсрэг хууль, Ашиг сонирхолын тухай хууль Эрүүгийн хууль бүгд будаа болов.
2017-10-11
Зочин:
Монгол улс Засгийн газаргүй болж байгаа юм байна л даа. Өөрөөр хэлвэл УИХ нь газрын наймаачин тэрбумтан М.Энхболд толгойлсон дээд танхим, казино тоглодог тэрбумтан У. Хүрэлсүх толгойлсон доод танхимтай болж байгаа юм байна л даа .
2017-10-11
zochin:
Sumyabazariin han Arhangaid uranii ordiin licenztei shuudee. duu ni boon shuugian tariad bn ter licenz ni huchintei baigaa. japanii horongo oruulaltaar oromdlogo hiij baisaniig nutagiin arduud mednee. uul uurhaitai huniig saidaar tavij boloh uu?!?!
2017-10-11
Зочин:
Sarangerel said bolvol tor dampyyrsan hereg! Araich dee e saidaa!!!! Ingrj bolohguiee
2017-10-11
Zochin:
Sarangerel ichig ichig
2017-10-11
Zochin:
Eruul mendiin saidiig chini humuus huleej avshguiee setguulchavgaig bolih heregtei shdee
2017-10-11
Zochin:
Eruul mendiin salbart said ni gologdoj baina daa. Mergejliin hyn esvel sain ediin zasagch tavikh heregtei shuu dee. Sarangereliig salbariinkhan yneheer hyleej avakhgui shuu.
2017-10-11
zochin:
Turiin undur alban tushaaliig 60 terbumaar unelegchidtei negdeed TOHIROLTSOONII DELGUURT tohiroltsood zogsoj ba gej sanasangui tanig.Hervee ZG-aa tednii shantaajind orolgui baiguulj chadahgui l yum bol UIH-aa taraasan ni deer ba
2017-10-11
Oogii:
Enhboldiin 32iig ahij hezeech buu songo.atdchilsan namiihniig ch adil
2017-10-11
өвгөн:
Сарангэрэл гэгч авгай ичиг ичиг . Ха ха юу мэддэгтээ эрүүл мэндийн салбарт салбагнана вэ?
2017-10-11
зочин:
Энх-Амгалан гишүүн ашиг сонирхлын асар их ашиг сонирхолтой бас урд зүгийн, эм- си эс-н хүн тул шадар сайдад яавч томилж болохгүй .....
2017-10-11
зочин:
Энх-Амгалан гишүүн ашиг сонирхлын асар их ашиг сонирхолтой бас урд зүгийн, эм- си эс-н хүн тул шадар сайдад яавч томилж болохгүй .....
2017-10-11
зочин:
Энх-Амгалан гишүүн ашиг сонирхлын асар их ашиг сонирхолтой бас урд зүгийн, эм- си эс-н хүн тул шадар сайдад яавч томилж болохгүй .....
2017-10-11
Зочин:
Нэг удаа сайд хийсэн бол дахин сайдаар томилдоггүй жишгийг мэдэхгүй байна гэж үү.
2017-10-11
ebu:
eden dundaa bolovsromtoin zandanshatar yum bna. Urd ni said hiij bsan turshlagtai. Saya surchaad irsen sanagdaj bna odoo erdemee gargaad bjee amjilt
2017-10-11
Зочин:
ӨӨРИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙТАЙ ХҮН УУЛ УУРХАЙН САЙД БОЛЖ БОЛОХ УУ.....
2017-10-11
Ard tumen yu husch bgaa vee:
Hurelsuhee ingeed gulugnuud zogsoj baih baisiin bol uhsen huuree hiij olon yum dongosdog bainaa.chamaig hog tsarailj baih hoorond huurhii ard bid hortoi iodjuulsan davsaa idseer l kkkk
2017-10-11
ЗОЧИН:
Хүрэлсүхээс их юм хүссэн хүмүүс хөөрхий дөө
2017-10-11
uka:
Өөрийг тань хэлж байснаар тагнаж туршиж, хилс хэрэг тохоод нөгөө юмруу явуулах гэж байсан биздээ. тэгээд одоо тэр хүмүүстэйгээ тохиролцоод сууж байдаг. Дэмжсэн түшсэн журмын нөхөд, ард олны итгэл хөөрхий еэ. ДААНЧ ЯАВ ДАА ЕРӨНХИЙ САЙД МИНЬ. Нөгөө хэлээд байсан ЗОРИГ ЭС ХҮРВЭЭС.... яалаа??? Уг нь эр хүн зоригтой бол чоно чацга алдах байсиймштээ
2017-10-11
Зочин:
Намайг үүднийхээ цэвэрлэгч сахиул ер нь юу ч хийсэн яахав ажилд л ормоор бн да
2017-10-11
ZOCNIN:
HEREV UURIINHUU BODSNOOR AJILLAH BOLOMJ UGUHGUI BAIGAA BOLCHIH L DOO TER SUMIABAZAR UUL UURHAI SAID CH GEH SHIG IIM INEEDEM HANIADAMIIN YUM BUU HII
2017-10-11
Зочин:
Хүрэлсүх ерөнхий сайдаа??????Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын толгойлсон МАНАН-гаас салж чадахгүй ингэж эргэж буцаж новшрох байсан юм бол юу гэж Эрдэнэбатын засгийг огцруулсан юм бэ? Таныг тэдний өлмийд сөгдөж, тэдний гар хөл болсон 60 тэрбумынханыг засгийн газартаа оруулах тохироо хийгээд арчаагаа алдах юм чинээ огтхон ч бодсонгүй. М.Энхболдын тэргүүлдэг 32-ын бүлгийнхэн таныг ЕС болоход нь эсэргүүцээд байсан биз дээ. Тэгээд та яаж хамтарч ажиллах тухай бодож чадаж байнаа. Их итгэж байсан юмаа таньд. Одоо таны тухай гайхаад, яагаад ингэж ард түмэндээ худлаа хэлж чадаж байгааг чинь ойлгох гээд УХААН ХҮРДЭГГҮЙ ЭЭ. МАН сөнөх цаг нь болсон шиг байна.
2017-10-11