Зургаан настай сурагчдаас авдаг шалгалтад багш нар бүдэрчээ
2017-10-11

Нигерийн Кадуна мужид үйл ажиллагаагаа явуулдаг бага сургуулийн багш нар шалгалтад унаж, тус улсын боловсролын түвшин ямархуу сул байгааг харууллаа.

 

 

Сонирхолтой нь багш нар шинээр сургуульд элсэн орсон зургаан настай сурагчдаас авдаг шалгалтад бүдэрсэн байна.

 

Кадуна мужийн захирагч Насир Эл-Руфай “бага сургуулийн нийт багш нарын гуравны хоёр нь буюу 21,780 нь зургаан настай зурагчдаас авдаг шалгалтад 75 болон түүнээс дээш оноо аваагүй” хэмээн мэдэгдлээ.

 

Энэхүү үйл явдлын дараа боловсролын салбарын хар толбо болоод буй 25 мянган багшийг нь ажлаас нь халсан тухайгаа захирагч Дэлхийн банкны төлөөлөгч нартай уулзах үеэрээ хэлжээ.

 

Шалгалтад хангалтгүй дүн авсан багш нарын ихэнх нь шинэ багш нар байсан гэнэ.

 

Хүн ам бага мужийн сургуульд нэг багш есөн хүүхдэд хичээл заадаг бол их хүн амтай зарим газар нэг багш 100 хүүхдэд хичээл заадаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цалингаа голоод байгаа манай багш нар тэнд очиж хичээл заагаач ээ Цалин өндөр
2017-10-11