Олон Улсын Олимпын хорооны гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
2017-10-11

 

Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч, Тайваний иргэн Чинг-куо Вуг Олимпын захиргааны байгууллагын удирдах зөвлөлөөс албан тушаалаас нь буулгах шийдвэр гаргасан байна. Тэрбээр 2006 оноос эхлэн Олон Улсын Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлд гишүүнээр ажиллаж Олимпын боксын байгууллагыг удирдаж байсан юм.

 

Энэ шийдвэрийг гаргахад түүний удирддаг Олон Улсын боксын холбооны гишүүдийн саналыг харгалзан үзсэн юм байна. 11 гишүүдийн санал хураалтын дүнд ийнхүү түүнийг албан тушаалаас нь буулгах шийдвэр гарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

 

Түүнийг Олон Улсын Боксын холбоог удирдах үеэрээ эрх мэдлээ ашиглаж холбооны дүрэм журамд харшлах үйлдэл удаа дараалан гаргасан гэсэн үндэслэлээр ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин