АН-ын бүлэг завсарлага авлаа
2017-10-11

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар энэ оны төсвий тодотголыг хэлэлцэхээр төлөвлөснийг байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулав.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Энэ оны төсвийн тодотголыг 9.9 хувийн алдагдалтай оруулж ирж байна. Төсвийн зардлыг тодотголоор 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэхээр оруулж иржээ. Багш, эмч нарын цалинг  нэмэх асуудал төсөвт тусгагдаагүй мөртлөө сайд нарын урсгал зардалд төсөв нэмжээ. Өмнөх Засгийн газар төсөвт хоноцын сэтгэлээр хандсан байна. Тиймээс АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна гэлээ.  

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин