Цуврал алуурчинд 430 жилийн ял төлөвлөжээ
2017-10-11

Мексикийн прокурорууд 18-30 насны 11 эмэгтэйн аминд хүрсэн Педро Глория гэгчид 430 жилийн ял төлөвлөсөн тухайгаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн талаар “www.mysanantonio.com” сайт уламжиллаа.

 

 

Прокурорууд эмэгтэйчүүдийг онц хэрцгийгээр хөнөөж, улмаар насанд хүрээгүй хүүхдүүдийн биеийг нь үнэлүүлэн, хар тамхи зарсан, хэрэглэсэн хэмээн түүнийг буруутгаж, бүх насаар нь хорих ял төлөвлөжээ.

 

Педро Глория  дээрх эмэгтэйчүүдийг хар тамхинд донтуулж, 2009-2012 оны хооронд биеийг нь үнэлүүлдэг байв.

 

Эмэгтэйчүүдийг хүнд өвчин тусч, хэрэгцээгүй болсон үед нь хөнөөгөөд улмаар цогцсыг нь хаядаг байсан гэнэ. Цагдаагийнхан 2012 оны дөрөвдүгээр сард дээрх эмэгтэйчүүдийн нэгийнх нь гавлын ясны хэлтэрхийг алслагдсан нэгэн дүүргээс олсон байна. Педро Глория  эмэгтэйчүүдэд боломжийн цалин амлаж, улмаар урхиндаа оруулдаг байжээ.

 

1993 оноос АНУ-ын Техас мужийн Эл Пасотой залгаа  Мексикийн хилийн орчимд хойш алуурчин нь тодорхойгүй 100 орчим хүн амины хэрэг гарчээ. Амиа алдагсдын ихэнх нь залуу бүсгүйчүүд гэнэ.

 

Эдгээр хэргүүдтэй Педро Глорияг холбоотой байж болзошгүй хэмээн албаныхан үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин