Дархлаагаа дархалж аз жаргалын гармон ялгаруулцгаая
2017-10-11

 

Цэвэр чацаргана үйлдвэрлэдэг “Хуба хаяа” брэндийнхэн “Дархлаагаа дархлая” аян эхлүүллээ. Аяны нээлтэд Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, “Sweetmotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, залуу жүжигчин Б.Баттөр буюу Ангууч нар оролцож үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Чингис хааны өвөлжөөг “Хуба хаяа” гэдэг байжээ. Чингис хааны өвөлжөөгөөр нэрлэгдсэн хаан жимс боловсруулах уг үйлдвэр ХБНГУ-ын инженерүүдийн хөдөлмөрөөр Европ стандартын шаардлагын дагуу барьсан жимс болосруулах Азийн анхны томоохон үйлдвэр гэнэ.

 

“Хуба хаяа” нь чацаргана буюу түүхий эдээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байрлах өөрийн талбайгаас бэлтгэдэг аж. Чацарганыхаа  үр, хальсийг нь ялган шүүсээр нь “Чацарганы охь” үйлдвэрлэдэг байна. Охь нь 50 мл, болон 1000 мл-ийн савалгаатай байдаг. Харин үлдсэн хэсгээр буюу чацарганы үр, хальсаар “Чацарганы тос” хийдэг юм байна. “Хуба хаяа”-гийн бүтээгдэхүүн нь ямар нэгэн нэмэлт бодис ашиглалгүйгээр, байлгальд байгаа тэр л найрлагаараа хэрэглэгчдэд хүрдгээрээ онцлог.

 

Ц.Ган-Эрдэнэ: “Хуба хаяа”-г дөрвөн орон рүү гаргана

 

Нээлтийн үеэр үйлдвэрийн ахлах инженер Ц.Ган-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Үйлдвэрийн онцлогоос дурдахгүй юу?

 

-Герман инженерүүдийн гараар бүртсэн Азид анхны жимсний үйлдвэр. Манай үйлдвэр нь жимс боловсруулах болон савлагааны хэсгээс бүрддэг. Жимс боловсруулах хэсэгт цагт нэг тонн жимс боловсруулах боломжтой. Савлагааны хувьд 50 мл-ийн савлагаатайг сард нэг сая ширхэгийг үйлдвэрлэх чадалтай.

 

-“Хуба хаяа” үндэсний органик брэнд гэдгээр танигдсан. Харин шил болон логог нь дотооддоо үйлдвэрлэж чадаж байна уу?

 

-Хаягийг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Харин шилийг нь өмнөд хөршийн Шанхайгаас авдаг.

 

-Бүтээгдэхүүнээ гаднын орон руу гаргах төлөвлөгөө бий юу?

 

-Манай брэнд дотоодын зах зээлээ бүрэн хангаж байгаа. Мөн Япон, Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг дөрвөн орон рүү гаргахаар гэрээ хэлэлцээр хийж байна.

 

“Хуба хаяа” брэндийн 20 гаруй жилийн судалгааны дүнд “Чацарганы охь”-ийг гаргаж авчээ. Үүнээс 50 мл-ийн савлагаатайгаас өдөрт нэг ширхэгийг хэрглэснээр  өдөрт авах витамины хэрэглээг бүрэн хангадаг юм байна. Харин “Чацарганы тос” нь биеийг эрүүлжүүлж, арьс, үс, хумсыг өнгөлөг болгодог гэнэ. Үүнээс ходоодны шарханд өдөрт 2-3 дуслаар гурван удаа уудаг юм байна. Түүнчлэн түлэгдсэн, гэмтсэн эсвэл шархтай газраа 1-2 дуслыг түрхэж шингээх ёстой аж. Мөн үсэнд тэжээл өгөхийн тулд үсээ угаасны дараа ангижруулагчийн оронд 1-2 дуслаар хэрэглэдэг юм байна. Үүнээс гадна чацаргана нь аз жаргалын гармон ялгаруулдаг гэнэ шүү. Энэ талаар үйлдвэрийн туслах инженер Д.Ганзориг “Хүний биеийн эрүүл байх үндэс нь дархлалын систем эрүүл байх. Чацарганы охь хэрэглэснээр хүний дархлааг сайжруулж, эрүүл байх үндэс бүрддэг. Чацарганад 190 гаруй төрлийн эрдэс байдаг. Үүнийг алдалгүйгээр боловсруулж буй үйлдвэр нь манайх. Мөн чацарганы хальсанд аз жаргалын даавар ихээр ялгаруулдаг бодис байдгийг эрдэмтэд нотолсон. Тиймээс төрөлхийн гутранги үзэлтэй хүмүүс болон сэтгэл гутралд ороод байгаа хүн хэрэглэвэл зохимжтой” гэж байлаа.   

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ёстой доо:
Зочны бичсэнтэй санал нэг байна, манай их мэдэгч сэтгүүлчид даан ч нүүр улаймаар шүү. Гормон Hormone-г гармон гэж бичээд л. Сэтгүүлч нэр зүүсэн Ийм л юмнууд манай нийгмийг бужигнуулаад байгаа юм даа
2017-10-11
Зочин:
гормон гэж бичээч ээ, лалрын тэнэг ээ
2017-10-11