“Хүчирхэг хөвгүүд” хөдөлгөөнд 200 гаруй хөвгүүд нэгджээ
2017-10-11

 “Хүчирхэг хөвгүүд” хөдөлгөөнийг Улаанбаатарын таван дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-д хэрэгжүүлэхээр болжээ.

 

 

Төслийн хүрээнд 15 гишүүнтэй клубыг байгуулан “Би хүчирхэг хөвгүүн” 20 цагийн сургалт зохион байгуулах  аж. Энэ хөдөлгөөнд 15-18 насны 200 гаруй хөвгүүд нэгдсэн байна.

 

Тус хөдөлгөөн нь “Цагаан туузтаны аян”, “Би эрүүл эр хүн” зэрэг аянг өрнүүлэхээс гадна “Би эрүүл эр хүн” сэдэвт дуу, клип, богино хэмжээний видео бүтээх, өсвөр насныханд үлгэр дууриалал үзүүлэх олны танил хүмүүстэй “Эрүүл зөв харилцаа”-ны талаар чөлөөт ярилцлага хийхээр төлөвлөсөн аж. Хөдөлгөөнийг Австралийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

 

Р.Дулам 

Shuud.mn
Сонин хачин