Каталонд найман өдрийн хугацаа өглөө
2017-10-12

Испанийн Каталон муж энэ сарын 1-нд тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ. Санал асуулгад оролцсон 2.2 сая иргэний 90 хувь нь “Тийм” хэмээн хариулж Каталоныг бие даасан тусгаар улс болохыг дэмжжээ. Өнөөг хүртэл Испанийн эрх баригчид уг санал хураалтын дүнг “хууль бус” хэмээн үзэж байна.

 

 

Тэгвэл Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталоны эрх баригчдыг бодлоо өөрчлөхөд нь зориулан найман өдрийн хугацаа олгосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Энэхүү өгөгдөж буй хугацаанд Каталон тусгаар улс болно гэх бодлоосоо салж, албан ёсоор саналын дүнг хүчингүй хэмээн зарлах ёстой гэнэ.

 

Хэрвээ энэхүү хугацаанд Каталон саналыг нь хүлээн авахгүй бол тус мужийн автономит эрхийг цуцалж, Мадридаас шууд захирдаг болно хэмээн Ерөнхий сайд парламентын чуулганд үг хэлэхдээ цохон тэмдэглэв.

 

Каталоны тэргүүн Карлес Пуйчдемон энэ долоо хоногийн эхээр тусгаар тогтнолоо зарлахаа төлөвлөж байсан ч түр хойшлуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
ERH CHOLOO ,TUSGAAR TOGTNOL BIE DAASAN ULS BAINA GEDEG IIM L HETCUU BAIDAG YM BAINASHUU.KURDUUD CH YLGAA UGUI. ONDOR HOGJILTEI ISPANI LALIIN ERTONTC CH YLGAA GUI HULEEN ZOVSHOOROHGUI .MUU YM CH OIRHON BJ MEDEHIIN.
2017-10-12