Улаанбаатар
ЕТГ-ын нөхөд эвээ олж ажиллах хэрэгтэй
2017-10-12

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Уг асуудлыг өмнө нь хэлэлцэхэд МАН тав хоногийн завсарлага аваад байсан юм. Тиймээс МАН завсарлагын хугацаагаа дуусгаж байгааг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдэв. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж уг асуудлаар тав хоногийн завсарлага авч байгааг дуулгалаа.УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-УИХ, Ерөнхийлөгчийн институци холбоотой ажиллах хэрэгтэй. Элчин сайд нар томилогдоод ажилдаа ороогүй байна. Цэцийн гишүүнийг ч ялгаагүй.  Хэлэлцэж байгаад боломжтой хувилбар оруулж ирж болно.

 

Хуульзүйн байнгын хороо тав хоногийн дотор хэлэлцэж УИХ-д оруулна гэж заасан байдаг юм. Ерөнхийлөгчийн институци өөрсдөө ажлаа зөв дүгнэж хэлэлцэх хэрэгтэй. Таван Элчин сайдын зарлигийг яагаад гаргахгүй байна вэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын нөхөд эвээ олж ажиллах хэрэгтэй. Би Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа нэг удаа уулзаад “эвээ олж ажиллах шаардлагатайг хэлсэн” хэмээлээ.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “ҮХЦ-ийн гишүүнийг томилох эсэх асуудлыг Хуульзүйн байнгын хороо хүлээж аваад, тав хоногийн дотор хэлэлцэн УИХ-д оруулах заалттай. Энэ хугацаа маргааш дуусгавар болно. Тиймээс АН-ын бүлэг маргаашийн 09.00 цаг хүртэл завсарлага өгч байна” хэмээснээр Хуульзүйн байнгын хорооны хурал өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ydarsan Mongol:
nymka uuruu ebee ol zaiga tavi muumi bolloo zaildaa
2017-10-14
зочин:
эвээ олон гэдэг нь хуучин тогтсон арга барилаа хэлж байгаа юм..27 жил болоод мухардаа биз дэ
2017-10-12
Зочин:
Tegeed ene hyn yagaad shydarga es togroodoggyi ium boloo.Byrtgej avaad l syygaad baidag ium bol yy.
2017-10-12
Иргэн:
Ц.Нямдоржийг дэмжиж байна. Хаа сайгүй ажлаа хийдэггүй хүмүүс их боллоо.
2017-10-12