Солонгосын хойгийн дээгүүр бөмбөгдөгч онгоцууд эргүүл хийжээ
2017-10-12

АНУ, Өмнөд Солонгос улс хамтарсан цэргийн сургуулилт хийж буй бүс нутаг буюу Солонгосын хойгийн дээгүүр хоёр бөмбөгдөгч онгоцыг хөөргөсөн талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

 

АНУ-ын байлдааны “B-1B” бөмбөгдөгч, Өмнөд Солонгосын “F-15K” онгоцууд хамтарч, Солонгосын хойгийн дээгүүр нислэг үйлджээ.

 

“Бөмбөгдөгч онгоцууд нислэгийнхээ үеэр пуужин харвасан бөгөөд эдгээр пуужингууд Шар тэнгист унасан” хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас уламжлав.

 

Солонгосын хойгийн дээгүүр бөмбөгдөгч онгоцоороо эргүүл хийж, улмаар пуужин харвасан явдалд Хойд Солонгос сэтгэл дундуур буйгаа төрийн мэдлийн “KCNA” агентлагаараа дамжуулан мэдэгджээ.

 

“Хоёр улсын үйлдэл дайныг өдөөн турхирсан үйлдэл” хэмээн тус агентлаг мэдэгдэв.  “Сөнөөгч онгоцууд Солонгосын хойг дээгүүр эргүүл хийсэн нь Хойд Солонгосын сүр хүчийг сулруулах алхам” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэллээ.

 

Хойд Солонгос улс өнгөрсөн сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийхээс гадна Японы дээгүүр хоёр  ч удаа алсын тусгалтай баллистик пуужин харваж, арав гаруй удаа ойрын болон дундын тусгалтай пуужин туршсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин