Дуулианы эзэн Харви Уэйнштэйн дунд хуруугаа гаргажээ
2017-10-12

АНУ-ын “Weinstein Co” компанийн үүсгэн байгуулагч, нэрт найруулагч Харви Уэйнштэйнийг тойрсон асуудал цар хүрээгээ тэлсээр байна.

 

 

Найруулагчийг 1990-2015 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэх, хүчээр бэлгийн харилцаанд орсон хэмээжээ. Бэлгийн дарамт үзүүлсэн гэгдээд буй эмэгтэйчүүдийн ихэнх нь холливуудын жүжигчид гэнэ. Энэ талаар “The New Yorker” сэтгүүл олон нийтэд мэдээлжээ.

 

Олон нийтийг цочирдуулаад буй уг хэргийн гол эзэн найруулагч Харви Уэйнштэйн өчигдөр гэрийнх нь гадаа цугларсан хүмүүс рүү дунд хуруугаа гаргаж, бүдүүлэг аашилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Түүний бэлгийн дарамт үзүүлсэн гэгдэж буй эмэгтэйчүүдийн дунд нэрт жүжигчин “Оскар”-ын шагналт Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Асиа Аргенто,  загвар өмсөгч, залуу жүжигчин Кара Делевинь нар нэмэгджээ. Уран бүтээлчид хэвлэлээр гарч буй мэдээллүүдийг баталсаар байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин