Улаанбаатар
Төгрөгийн нийлүүлэлт өсчээ
2017-10-12

Mөнгөний нийлүүлэлт энэ оны есдүгээр сарын эцэст 14.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 233.8 тэрбум төгрөг буюу 1.6 хувь, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр буюу 27.7 хувиар өсчээ.

 

Мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн харилцах 61.3 тэрбум төгрөг, валютын хадгаламж 185.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 13.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 930.6 тэрбум төгрөгөөр буюу 7.4 хувиар өсчээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин