Улаанбаатар
Францын жүдоч “Легионы одон”-оор шагнууллаа
2017-10-12

 

Олон Улсын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Францын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Жан-Льюк Ружийг Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд Франц улсын төрийн дээд одон болох “Легионы Одон”-оор шагнасан байна.

 

Уг шагналыг Парис хотноо байрлах жүдо бөхийн үндэсний институтын Авазу дожо буюу Авазу дэвжээнд гардуулан өгчээ. Шагнал гардуулах ёслолд олон хүндтэй зочид төлөөлөгчид байлаа. Зочдын дунд Франц улсад суугаа Японы элчин сайд Масато Китера, 2016-2017 оны хооронд олон улсын сансрын станцад 6 сар байрлан ажилласан сансрын нисгэгч, жүдо бөхийн хар бүстэй Томас Песке, Францын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн Дени Массейла болон Парис хотын дарга нарын хүндэт зочид байлцсан байна. Эдгээрээс гадна тус улсын амжилттай яваа спорт холбоодын төлөөлөл болсон хүндэт гишүүд, улсын өнцөг булан бүрээс ирсэн дасгалжуулагч нарын төлөөлөл ч цугласан байна.

 

Легионы одон нь Франц улсын төрийн хамгийн дээд одон медалиудын нэг бөгөөд дэлхийд ч алдартай билээ. Уг шагналыг тус улсын төрийн тэргүүний зарлигаар гавьяа байгуулсан иргэдэд олгосоор хоёр зууны нүүрийг үзэж байгаа юм байна.

 

Жан-Льюк Руж нь Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо, Францын Жүдо Бөхийн Холбоо, Францын Үндэсний Олимпын Хороо зэрэг байгууллагуудад удирдах зөвлөлд багтан ажиллаж буйн дээр 1975 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Франц улсад анхны алтан медалийг авч ирж байсан гавьяатай нэгэн юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
irgen:
huuchin eronhiilogchiin tuhai medee odoo yahaaraa bicheed baina, sonin shyy ene mongoliin setgyylchid
2017-10-12
Зочин:
xezeenii medee ve
2017-10-12