Улаанбаатар
Ургац хураалт буурчээ
2017-10-12

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар 166.1 мянган тонн үр тариа, 87.3 мянган тонн төмс, 63.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 646.6 мянган тонн өвс хадлан, 15.6 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс  үр тариа 126.0 мянган тонн буюу 43.1 хувь, өвс хадлан 255.4 мянган тонн буюу 28.3 хувь, хүнсний ногоо 6.6 мянган тонн буюу 9.5 хувь, гар тэжээл 3.5 мянган тонн буюу 18.2 хувь,  дарш 0.4 мянган тонн буюу 69.7 хувь,  төмс 34.7 мянган тонноор буюу 28.5 хувиар буурсан байна.

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин