Улаанбаатар
Фабио Фонинигийн их дуулгад оролцох эрхийг хасав
2017-10-12

 

Италийн теннисчин Фабио Фониниг их дуулгын хоёр тэмцээнд оролцох эрхийг нь хасах шийтгэлээр шийтгэлээ. Нэгдсэн улсын нээлттэй тэмцээний үеэр гаргасан үйлдлийнх нь төлөөсөнд мөн 96000 ам долларын бэлэн мөнгөний торгууль тавьсан гэнэ.

 

Тэрбээр тус тэмцээний үеэр хажуугийн шүүгч рүү хандаж орилж хашгичсан зохисгүй үйлдэл гаргаад байсан юм. Уг тоглолтод тэрбээр ялагдал хүлээсэн нь ийнхүү зохисгүй авир гаргахад хүргэсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

 

Өдгөө 30 настай Итали эрийг бид ямартай ч дараагийн хоёр жилийн хугацаанд их дуулгын цувралд харах боломжгүй болж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин