Нүүрсний замаар: Гашуунсухайтыг чиглэсэн ДАЖИН
2017-10-13

Хятадын намрын баяртай холбогдуулан Гашуунсухайт, Ганц модны боомт энэ сарын 4-ний өдрийг хүртэл амрав. Хил нээгдсэний маргааш (10.05) нь бид тэнд очсон юм. Хил нээгдсэн, таталт (хилээр нэвтрүүлэхийг жолооч нар ингэж нэрлэдэг) хийж байгаа гэх боловч нүүрсний машины очер дараалал аль хэдийнэ 50 км-ыг давсан байлаа. Уурхайгаас гараад хоёр хонож байна гэх жолооч нар дахиад гурван хоногийн дараа хил рүү орж магадгүй гээд зогсоно.

 

Нүүрс тээврийн 7000 орчим машин энэ замаар явна. Гашуунсухайтын боомтыг чиглэсэн хөдөлгөөн очерлон зогсоно. Эхлэл, төгсгөл нь харагдахгүй энэ очер жолооч нарт бол гайгүй. Учир нь тэд 120 км-т үргэлжлэх очерыг туулжээ.

 

Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл 237 км. Үүний 120 км-т очерлож, зам дээр 10 хоног зогсоно гэдэг бас л тэвчээртэй хүний л хийх ажил.

 

Тавантолгойн нүүрсний уурхайн нүүрсийг тээвэрлэдэг 7000 орчим жолооч бий. Тэд Монгол, Хятадын 100 гаруй компанид харьяалагддаг. Нүүрс тээврийн чиглэлээр ажилладаг 100 гаруй компанийн ихэнх нь Хятад эзэнтэй, цэвэр Монголынх нь 20 орчмоор л тоологддог аж.

 

Бас хувьдаа тэрэгтэй жолооч нар ч бий. Тэд илүү ашигтай ажилладаг, 1 тонн ачааг 80 юаниар тооцож тээвэрлээд, шууд бэлэн мөнгөө авдаг. Харин Монгол, Хятад компанийн машин барьдаг жолооч нар нэг рейсийн 2000 юанийн цалинтай. Очергүй үед нэг жолооч сард гурван сая төгрөг хийдэг байсан. Одоо бол сард 1.5 сая төгрөг авч байгаагаа жолооч нар ярьж байна.

 

Жолооч Т.Баянмөнх: Энд ирээд нэг жил ажиллаж байна. Хөвсгөл аймгаас ирсэн. Энэ зам дээр 15-16 хонож байна. Өдөрт 6-7 км татдаг. Тав, зургаадугаар сард 7 хоногт 2 рейс хийдэг байсан. Одоо бол сард 2 гарч байна.

 

 

Яагаад ийм болсон шалтгааныг сайн ойлгохгүй байна. Уг нь богино рейс хийвэл очер дараалал багасгах сайн талтай. Бас хилийн боомтыг ням гаригт ажилладаг болгомоор байна. Монголын хилийн үйл ажиллагаа сайжирсан ч Хятадын хил татахгүй байна. Энэ очер дарааллаас болоод жолооч нар их бухимддаг. Би гэхэд Цагаан хадны ачаа ачсан. 13 км яваад Цагаан хад орно. Гэвч очерлоод 2 хонож байна. Маргааш орох болов уу гээд энэ зам дээр зогсч байна. Урсгал сөрвөл эрхээ хасуулна. Жолооч нар уурлаж бухимдана.

 

Жолооч нар: Өдөрт 6-7 км явж байна. 20 км-т 4-5 хонож байна. Таталт маш муу байна. 9, 10 дугаар сард зам дээр 13 хонож урагшаа орж байсан. Долоодугаар сараас хойш энэ очер нэмэгдсэн. Гайгүй сайн татаж байгаа гээд яараад ирсэн, нэмэр алга. Уурхайн ачилт ч муу байна. Уурхай дээр 5-6, зам дээр 5-7 гэхээр 10 гаруй хонож байж орно. Сард хоёрхон рейс. Энэ байдлаар бол энд ажил явахгүй нь ээ.

 

 

Монголын тал ямар ч асуудалгүй татаж байгаа. Хятадын таталтыг сайжруулмаар байна. Хятадууд дээрэлхэх маягтай байна. Паспорт урдаас шиднэ, штамп дарахгүй хүлээлгэнэ. Монголоос бага машин оруулж, нүүрс авахгүй байх сонирхолтой байна. Бидний ард гэр бүл бий. Бүгд банкны зээлтэй. Хийж байгаа ажлаар маань боогоод байвал бидний амьдрал яаж явахын, монголчуудын амьдрал яаж сайжрах юм бэ?

 

Жолооч н.Батбаяр: Нүүрс тээвэрт 2 жил явж байна. Өнгөрсөн жил очер гэж байгаагүй. Ачаад хил дээр буулгадаг. Наадмаас өмнө 7 хоногт 2 гардаг байсан. Сонгуулиас хойш зогссон. Зам дээр 7-14 хонож байна. Өдөрт 7-8 км явж байна. Зам дээр 10 хонох хэцүү байна. Гэхдээ болохоос болохгүй хүртэл нь ажиллана. Нэг үеэ бодвол ажилтай сайхан байна.

 

 

Ийм зовлонг зам дээр зогсч буй жолооч бүхэн тооцно. Хил амрахаас өмнө энэ очер 120 км хүрсэн. Хил нээгдсэн хоёр дахь (10.06) өдөр нь 50 км, маргааш (10.07) нь 80 гаруй км-т очер үргэлжилж байв.

 

Хайраа идэлтэй нь биш дээ

 

Аав аа, Би таны залуус насыг

Та миний хүүхэд насыг мэдэхгүй өнгөрөх нь дээ гэж нүүрс тээврийн жолооч аавдаа хэлсэн гуравдугаар ангийн охины үг зүгээр нэг сонсоод өнгөрөх яриа биш аж. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд 7000 орчим жолооч нүүрс тээвэрлэж байна. Тэдний дунд 20 орчим эмэгтэй жолооч бий. Бүгд ардаа гэр бүлтэй, амьдралтай. Хэн ч тэднийг өмнийн говь руу цөлөөгүй ч ардах амьдралынх нь тухай дур мэдэн ярих эрхгүй.

 

Жолооч нар жилийн 365 хоногийн 40 гаруйг нь гэртээ өнгөрөөдөг. Бусдыг нь том машины кабиндаа, зам дээр. Хүүхдээ хэрхэн өсөн торниж буйг нь харж чадахгүй азгүй гэж өөрсдийгөө тодорхойлсон нь тэдний амьдралын үнэн. Гэр бүл нь ойлгохгүй, муудалцах үе цөөнгүй учраас жолооч нар эхнэрээ дуудаж, хэд хоног кабиндаа хамт амьдардаг гэнэ. Хэрхэн ажиллаж, амьдардгийг нь нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрсэн эхнэрүүд дахиж уурлаж, аашлахгүй ойлгодог болсон гэж олон жолооч ярьж байна.

 

Өнгөрсөн наадмаас хойш гэртээ хариагүй жолооч олон бий. Алс хол Увсаас, Хөвсгөлөөс, Говь-Алтайгаас ирсэн хүмүүс хүссэн зоргоор явж чадахгүй. Одоо шинэ жилээр л харина гээд инээмсэглэх тэдэнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүйлэгдэж байгаа нь мэдээж. Жолооч залуугийн хэлдгээр ёстой л хайраа идэлтэй нь биш гээд амьдралын төлөө зүтгэж буй мянга мянган залуус Хятадын хилийн зүг ширтэн, машинаа сөөм сөөмөөр урагшлуулан зам дээр зогсч байна.  

 

Хэдэн арван өдөр хоногоор очерлож буй ч жолооч нар эндээс явах хүсэлгүй. Хийж чадвал Монголд мөнгө олох боломжтой газар нь энэ урт дараалал. Дээр нь буцаад очиход хийх ажил байхгүйн зовлон тэднийг угтана.

 

ЦЭНЭГ бол шалтаг

 

Аавынхаа гарыг амрааж, жолоо мушгидаг 20 гаруйхан настай жолооч залуу “Дэлхийн III дайн чинь энд болдог” гэж тоглосон шинжгүй өгүүлэх нь бодит үнэн мэт. Хил, гаалийнхантай учраа ололцох, цагдаа нартай зохицох, зам дээр олон өдөр хоногоор дугаарлах, амь биеэ хамгаалах, осол аваараас сэргийлэх, 90 тоннын жинтэй машинаа жолоодох гээд ухаан уралдуулах зүйл мундахгүй олон. Энэ хэрээр жолооч нар стрессдэх, уурлаж бухимдах нь их бололтой. Урсгал сөрсөн, очер дайрсан нэгнийг зодох, лопатка төмрөн сэлмээ эргүүлэх нь энүүхний асуудал гэнэ. Аргаа ядсан цагдаа, жолооч нарт нэгнээ гэмтээх бус машиныг нь эвдэл гэж зөвлөсөн гэх. Салхины шилээ хагалуулах, хийн хоолойгоо таслуулах нь энүүхний хохирол. Энэ дайны хажуугаар дажин ч мундахгүй. Тэрний нэг нь ЦЭНЭГ.

 

Аккумлятор, мах, хүүхэн, зэс, төмөр зэргийг ЦЭНЭГ гэж нэрлэдэг. Хэн нэгэн жолооч хилээр цэнэг гаргаж байгаад баригдвал таталт нам зогсоно. Хятадын гаалийн энэ үйлдлийг монгол жолооч нар шалтаг гэж хардаг аж. Хэн ямар цэнэг гаргасныг нь ч хэлдэггүй, тодорхойгүй учраас Монголын тээврийг гацаах гэсэн санаатай оролдлого гэж үздэгээ олон жолооч хэлж байв. 

 

Харин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Цэнэг хийж чадвал хүүхдээ гадаад явуулж, ажиллуулах шаардлагагүй. Гаршсан хүмүүс бол аккумляторыг 50-60 ширхэгээр нь гаргадаг. Би ганц, хоёроор нь л хил давуулдаг” гэж ярив. Аккумлятор гэхэд 120-250 юаниар үнэлэгддэг гэнэ. Махыг кг-ыг нь 16-23 юаниар хятадууд худалдан авдаг аж.

 

Мэдээж 7000 жолоочийг цэнэг гаргадаг гэж хэлж болохгүй. Гэхдээ тодорхой хэсэг нь энэ наймаанд гаршсан, байнга хийдгийг нь жолооч нар ч, Цагаан хадны иргэд ч хэлж байна.

 

Хулгайн тээвэр ба ЦАГДАА

 

7-10 хоногийг зам дээр өнгөрөөж, өдөрт 5-7 км урагшилна гэдэг үнэндээ тэвчээр шалгасан ажил. Машиныхаа кабинаар гэр хийж, тэндээ хоолоо хийж идэн, унтана. Өдөр нь урд, хойд талын жолооч нартайгаа энэ тэрийг ярилцана, хөзөр тоглоно, утсаа оролдоно, фэйсвүүк ухна. Жолооч нар ийм л “ажилтай”. Сүүлдээ биенээ харахаас дургүй хүрдэг гэж хэтрүүлэгтэй ч үнэнийг ярьж байна.

 

Ингэж олон хоног тэвчээрээ шалгахаас залхсан зарим нь хулгайн замаар явдаг. Шөнийн цагаар Оюутолгойн замаар явж, хил дээр ирдэг аж. Хулгайн зам олон эрсдлийг дагуулна. Цагдаа нар мэдвэл жолоо барих эрхийг нь хасч, торгодог. Харин жолооч нар нь мэдвэл лопаткан сэлмээр дайн үүсгэдэг гэнэ.

 

Хулгайн тээврийг эрсдэлгүй хийх арга бий. Тэр нь цагдаа нартай тохиролцох. 10 машины жолооч нийлээд тохиролцож чадвал цагдаагаар хамгаалуулаад хилээр зовлонгүй гарна. Ингэхдээ нэг жолооч 150 мянган төгрөг бэлдэх ёстой. Үүнийхээ 100 мянгыг нь цагдаад өгнө. Цагдаа 10 машин гаргаад сая төгрөгтэй болж, жолооч 10 хоног зам дээр зогсох бэрхшээлгүй болно. Харин үлдсэн 50 мянган төгрөгийг Говийн замынханд (одоо бол Гашуунсухайт авто зам гэж нэрлэдэг болсон) өгч, штампаа даруулж, бүртгүүлнэ. Жолооч нар баттай баримт өгөхөөс татгалзсан ч энэ арын хаалгыг хэн ч үгүйсгээгүй. Уурхайнхан ч цагдаа нарын энэ үйлдлийг үгүйсгээгүй, жолооч нараа ч буруутгаагүй. Бас цагдаа нар ч өөрсдөө шланзтай болсон, нүүрс тээвэрт явуулдаг гэх яриа чих дэлсэнэ лээ.

 

Цагаан хад, Гашуунсухайт орчмын хэв журмыг сахиулдаг цагдаагийн тасаг ажиллаад есөн сар болж буй. 13 цагдаагийн бүрэлдэхүүнтэй алба хэв журам сахиулдаг юм байна. Өмнө нь Ханбогдын нэг төлөөлөгч ажиллаж, хаанаа ч хүрдэггүй байж. Харин одоо цагдаагийн бүрэлдэхүүн нэмэгдсэнээр архидалт, осол аваар, хэрэг зөрчил багассан гэж жолооч нар ярилаа.

 

Кабины БОР

 

Хятадын Ганц модны боомтод биеэ үнэлдэг монгол хүүхнүүдийн бүтэн “арми” бий гэнэ. Тэд хятадуудад ч, монгол жолооч нарт ч үйлчилдэг аж. Бас хятад хүүхнүүд ч тэнд биеэ худалддаг.

 

Биеэ үнэлэгчдийн байрладаг төвлөрсөн 3-4 газар байдаг, бүгд хятад эзэнтэй. Тэр эзэн нь Монголоос ирсэн хүүхэн бүрийн биеийг худалдахгүй, жинхэнэ нүд шүд татаж, нас тоолдог гэнэ. Ихэнхдээ 17-21 насны охидыг ажиллуулдаг байна. Харин 21-ээс дээш насныхныг бол хөгшин хэмээн голдог аж. Нэг удаагийн үйлчилгээ нь 100-150 юанийн төлбөртэй. Гэхдээ монгол, хятадаараа ялгаатай. Монгол хүүхнүүд 150 юань буюу дундажаар 50 000 мянган төгрөгөөс буудаггүй бол хятадууд 100 юаниар үйлчилдэг аж. Харин хоногоор бол үнэ нь нэмэгдэж, 500 юань болдгийг эх сурвалж хэллээ.

 

Бас жолооч нартай хамт явж, рейсээр үйлчилдэг хүүхнүүд ч байдаг гэнэ. Тэднийг “кабины бор” гэж нэрлэх бөгөөд жолооч нартай холбож, зөөвөрлөдөг сүлжээ ч байдаг ажээ.

 

Хятадуудын ААШ

 

Ганц модны боомтын хятадууд монголчуудтай тун дээрэнгүй харьцдагийг жолооч нар ярьж байна. “Уртаас урт очер дараалал үүссэн байхад шалган нэвтрүүлэхийн ажилтан нь гар утсаараа тоглоод суучихдаг. Тэдэнд шаардлага тавих эрх монгол жолооч нарт байхгүй. Шаардлага тавьж, уурлавал хил рүү оруулахгүй, өдөржин зогсоох нь энүүхний асуудал. Нэг хятадын харцаар шоглуулаад хэдэн цагаар зогсдог” гэх гомдлыг жолооч нар тоочиж байна.

 

“Монголын хилийн цэргүүд зарим тохиолдолд өөрсдөө гүйж ирээд паспорт үзэж, штамп шалгадаг. Харин Хятадын хил дээр бол заавал бууж очиж, нүүрэнд нь тулгаж, штампаа харуулдаг. Кабинаасаа харуулбал буруу хараад зогсчихдог. Монгол гэдэг үнэ цэнэ байхгүй. Хувь хүн нь яахав гэхэд Монгол-Хятад гэх хоёр улсын харилцаа байгаа биз дээ” гэсэн ховыг захын жолооч хэлнэ.

 

Ганц модны боомтын хятад хоолны газруудад монгол телевиз гаргахыг хориглосон байна. Монгол суваг гаргавал 5 000 юаниар торгоно гэсэн бичиг цонхон дээрээ нааж, анхааруулга өгчээ.

 

 

 

Үргэлжлэл бий.

В.Батцэцэг

 

Нүүрсний замаар: Сааралтан дуниартах ЦАГААН ХАД сурвалжлагыг энд дарж үзнэ үү.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ERUNHIILUGCHUU HADAGAAN BARIAD URDHURSHID OCHIJ GUI BI DAHIJ OROSOOR NUURS GARGANAAAA GEJ NEGCH YARIHGUI GEED HEL.. TEGEED BID CHINI AJIL AMIDRALTAIGAA ULDEYEEE.TA TEGJ L TUSAL TEGVEL TANI NER HUND USUH BOLNO
2017-10-16
Ганаа:
Микрүүд нэг хэсэг жоом шиг болж цагдаа нийтийн тээврийн байцаагч нар баахан авилга авч блаа. Тэрэн шиг болж.
2017-10-15
Danzan:
Tur zasad harah tsag n bolood he terch bn muugii n yriha as amdirah gej temtsej bga erchvvdede hairlah heregtei.Hvni l amidral urnuj bn gaihad bh zvil bhgvi
2017-10-15
Зочин:
manai darga nariin buruu ih bga urtiin urt gej bhgui bolgoo zovhon tsagaan had hurtel mongol jolooch yavuulaad .tendees hyatad jolooch hil davuuldag bollgood ugvul.adaglaad mungun ursgal mongold uldne
2017-10-14
ganchimeg:
Vnheer mundag zaluuchuud yum bilee bi ooriin nvdeer haraad irsen amjilt hvsie
2017-10-14
Зочин:
Хужаа нарыг алах хэрэгтэй гэж шуугаад байдаг тэнэгуудийн хариу уйлдэл ухаантай. улс ийм тэнэг уйлдэл хийдэгуйл байхгуй юу монгол ялнаа хошгороо
2017-10-14
Зочин:
Оросууд ялжээ. Монгол ялагджээ. Оросууд нарийн царигтай төмөр замаа тавьсан. Монголчууд далан шороотойгоо л байна.
2017-10-14
Зочин:
hujaa yalval naad nuurs chin unegui bolnoo
2017-10-14
Зочин:
battulgiin sanaag oilgohgui yum tomor zam bariulahgui, nuursnii teeveriig odoo haalgaj baina. odoo zeelee tolj chadahgui bol yah ve oros bidend zeel ogoh uu, bidniig tejeeh uu. yamar dainii uye bish hayatadtai zohitsoh heregtei baina.
2017-10-14
Зочин:
Mongol yalj bn
2017-10-14
ЖЕНКОГООС АСУУ:
9 ЖИЛИЙН ӨМНӨ 260 КМ ТӨМӨР ЗАМ 270 САЯ ДОЛЛАРААР НЬ БАРЬЧИХСАН БОЛ ЭНЭ БҮХ АСУУДЛУУД ОДОО БАЙХГҮЙ, МОНГОЛ 9 ЖИЛИЙН ТУРШ ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ТОНН ТУТАМД НЬ 20-40 ДОЛЛАРААР ИЛҮҮ ҮНЭЭР ЗАРАХ БАЙЛАА.
2017-10-13
Зочин:
Биднии алдаатай бодлогын ур дагавар даа ? Хэрвээ унэхээр болохгуй байгаа юм бол зогсоосон нь дээр
2017-10-13
mgl:
tur zasag iim baihad bidniig hen ch unelehgui, uneluuliye gevel zuv huniig songoh yavdal. gehdee zuv huniig namuud devshuulehgui baigaa tul namuudiig tatan buulgaad dahin baiguulah, ingehdee nuguu novshnuudiig dahin namiin gishuun bolgohgui baih, deer tedgeer namuud shilen baih estoi.
2017-10-13
зочид:
монгол ялж байгаагийн нэг илрэл боловсрол нэмгэн удирдагчийн өчүүхэн бодлоос болж монголчууд зовж эдийн засаг унах болоод байгааг харахгүй байна уу орсоор дамжуулж зарах хүртэл олон арван жил зовждээ ерөнхийлөгчдөө хандах хэрэгтэй
2017-10-13
Зочин:
hujaa yalval naad nuurs chin unegui bolnoo
Бүү бур:
Монгол ялсан. Тиймээс буу донсоод бай. Муусайн хятад биднийг боож байна. ОХУаар нүүрсээ гаргана. Олон гарц бий. Гарц хятадтай тул бид ялагдаад байна. Монгол ялна.
2017-10-13
зүрх судас:
-Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ 1 сараар хэрэглэх нь 1 сав 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 3 сав 720’000₮, Утас 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-10-13
Зочин:
hoshgor
2017-10-13
Зочин:
MONGOLD AVTO ZAM IH TAVIJ BNA HURDNII ZAM BOLGOJ OORCHLOMOOR YUM AVTO ZAMAAR NUURS GARGAH DELHIID MOODNOOS GARSAN ALSIIG HARJ BODLOGOO BOLOVSRUULMAAR YUM
2017-10-13
Зочин:
Nuurs zarah gesen ulsuudiin ursuduund bid yalagdaj bna.Mongoloos busad oron bas nuurstei bololtoi
2017-10-13
archaagui mongol:
archaagui mongolchuud, hudalch toriin unen dur zurag!!!Mongol yaluuldag eronhiilogch tomor zamaa ogt dursahgui umaa!!!China ch yahav hogiiin shaaruud
2017-10-13
132132:
ingej sunuhuuu l bolichmoor ium. hiataduuduiin amand ochij hamag nuursee hiamdhan uguhuu l bolichih heregtei.
2017-10-13
Зочин:
Mongol yaljee
2017-10-13
Зочин:
Дэлхийн улсууд улсдаа ашигтай болгоныг хурдан шүүрч авч ,өөрийн улсын эрх ашиг гэсэн ганц зорилгоо биелүүлж хөгжиж байна . Бидэнд яг одоо эхний удаа бэл хийчих хөрөнгө бол нүүрс байна
2017-10-13