Архины 28 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ
2017-10-13

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

 

Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуйн нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй байна. Нийт үйлдвэрүүдийн 48 буюу 57 хувь нь үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна.

 

Хяналт шалгалтад хамрагдсан нийт 83 согтууруулах ундааны үйлдвэрээс  үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн 35 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

 

Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль,  Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 58 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажиллалаа.

 

ЭХ СУРВАЛЖ: http://home.inspection.gov.mn/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Архины үйлдвэр .архи зардаг дэлгүүрийг цөөлөөд үр дүнгүй гэдгийг ойлгох цаг болчихсон . Хятадад бүр түц болгон ямар нэг зөвшөөрөл гэхгүйгээр зардаг . Энэ элдэв зөвшөөрл хориг хязгаарлалт чинь авилга хөгжих хөрс болдог . Гудамжинд согтуу явах буруу авир гаргахад л торгууль нь тодорхой .байг .20- 50 мянган төгрөг .харин заавал торгодог байхад л эрс багассана .хэн ч төлж чадахгүй том тоо хэрэггүй. Хэзээ ч биелэхгүй хатуу хууль ч хэрэггүй . Шоглоод шогтоод байхад л архичид багасана. Бүр архагуудыг албадан ажил хийлгэ . Хэн ч ажиллуулж болно ганцхан архи уулгахгүй . Хоолыг нь даана, үнэгүй ажиллуулна . Дараа нь хүлээлгэж өгнө . Зөрчсөн бол торгуултай .
2017-10-20
Иргэн:
8нэрийн бараа нэртэй ТVЦ нvvдэд архи харахаар болиод зевшеереернгдсен супермаркетуудад иргэний vнэм лэхээр нь бvртгээлтэй зарж хяналт тавьдаг ШВЕД мэтийн орнуудын туршлагагыг хэрэглэх хэрэгтэй. Архидалтыг багасгах талаар тэмцэх нь авилгалтай тэмцэх тэй яг адил. Монголыг сенеехед архи авилгал 2 яг адилхан байна. МОГЛОЫН ЭМЭГНЭЛ АРХИДАЛТ БОЛООД БАЙГААГ VНДЭСНИЙ АЮУЛГVЙ БАЙДАЛ ГОД АНХААРАЛАА ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2017-10-19
Uvanga:
Zuv demjine
2017-10-17
хүн хүн:
Энэ олон архи зардаг 8 нэрийн гэх Залуусыг архичин болгож байга а дэлгүүрийг цөөлмөн Хотын хороодод зөвхөн Улсын мэдлийн нэг дэлгүүр 24 цагаар Цагдаагийн хаянартанд ажилдаг байхаар болгох хэрэгтэй
2017-10-16
zochin:
zov sh de! Harin ch oroitoj tsegtslej bna da! Haraa gne Eroo l gne arhia bur jijgerluuled karmand bagthar bolgood hudaldan avagchinha hird n tohiruulad bga n unende jigshimer muuhai buzness shu! Yaah ve arhind orson n orood uhne eruul mender muudna. Gehde ene humuusin buzness n arasa har balag daguulah novshin buzness shu!
2017-10-13
Зочин:
Дарханд Сүхбат аваргын архины үйлдвэр ажилладаг боловч татвар төлдөггүй, татварын шалгалтанд ч ордоггүй бүрэн эрхтэй, Яагаад гэвэл энэ компани татварын хяналт шалгалтын ахлах байцаагчийг томилжээ ха ха ха.
2017-10-13