Улаанбаатар
Серхио Агуэро энэ долоо хоногт тоглох уу
2017-10-13

 

Английн Манчестер сити клубын шилдэг довтлогч Серхио Агуэро энэ долоо хоногт багийнхаа бэлтгэлд нэгджээ. Өөрөөр хэлбэл Аргентин эр талбайд гарахад бэлэн болоод байна. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт бэлтгэлийн талбайд ирж бүтэн бэлтгэл хийсэн нь тоглолтод оролцох боломжтой болсныг харуулж  байгаа юм. 

 

Өнгөрсөн 9-р сарын сүүлээр Нидерландын Амстердам хотод авто осолд орсон түүний хавирга хугарч хэд хэдэн чухал тоглолтыг өнжсөн юм. Гэсэн ч түүний эзгүйд Аргентины шигшээ Дэлхийн аваргын эрхээ авсан бол Мансити Челсиг буулган авч лигийг тэргүүлэгчийн байраа хадгалж чадсан юм.

 

Харин С.Агуэро хэзээ талбайд гарах нь тодорхойгүй байна. Тэд маргааш Стоук сити клубын талбайд зочилж тоглох бөгөөд энэхүү тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Пеп Гуардиола энэ талаар хариу өгөх аж.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин