Р.Бурмаагийн нэрийг татсан албан бичгээ УИХ-д ирүүлжээ
2017-10-13

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байсан юм.

 

Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаа ҮХЦ-ийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан билээ. 

 

Энэн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай захирамжаа хүчингүй болгосон тухай албан бичиг илгээн, уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн байна. 

 

Тиймээс Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд өндөрлөж буйг Байнгын хорооны дарга мэдэгдсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
neg ih yrbaisan shudraga tsarailsan abgai mednee ardchilsan namd eer hun baihgui yu
2017-10-13