Бибер ганцаараа Мексикт амарч явна
2017-10-13

Дуучин Жастин Бибер ганцаараа Мексикийн Лос Кабос арал дээр амарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар "TMZ" сайтад мэдээллээ.

 

 

Өдгөө 23 настай дуучин залуу уг арал дээр байрлах тансаг зэрэглэлийн таван одтой зочид буудалд буудаллаж буй гэнэ. 

 

Бибер 60 сая дагагчтай инстаграмдаа "Зөвхөн ганцаараа. Жинхэнэ амралт. Эрх чөлөө" хэмээн бичжээ. 

 

Тэрбээр амралтаа ганцаараа өнгөрүүлэхээр шийдэж, ямар нэгэн бүсгүйг дагуулан ирээгүй байна. Тэрбээр саяхнаас загвар зохион бүтээгч Паола гэх бүсгүйтэй болзох болсон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин