Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо
2017-10-13

 

Австралийн Улаан Загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр  “Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ үзүүлэх” төслийг МУЗН хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сайн дурынханд зориулсан сургалтыг энэ сарын 12-13-нд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Улаан загалмай хорооны дарга, арга зүйч нар, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн нийгмийн халамжийн газар,Нийслэлийн Онцгой байдлын газар зэрэг байгууллага, БЗД-ийн ИТХ-ын сургалт, хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнүүд оролцов.

 

Энэхүү сургалтаар  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ авах талаар сургалт явуулсан юм. Сургалтыг  МУЗН-ийн  Халамжийн хөтөлбөрийн багийн ахлагч Б. Оюу,  Хууль зүйн яамны бодлогын зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Саруул нар удирдан явууллаа гэж Монголын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин