Нийслэлд 1 хэм дулаан байна
2017-10-14

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

ё

 

2017 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин