Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих өдөр
2017-10-14

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2010 оноос 2017 оны бүх нийтээр мод тарих арга хэмжээ нь 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

 

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2010 оноос 2017 оны хооронд нийт 2.022.538 ширхэг мод, сөөг таригдсан байдаг. Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд өмнөх жилүүдийн мод тарих өдрөөр таригдсан модоо тус арга хэмжээний хүрээнд арчилж, хамгаалах нь үр дүнтэй ажил болно.

 

Намрын мод тарих өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийг "Мод арчилгааны жил" болгож байгаатай холбогдуулан өмнөх жилүүдэд таригдсан мод, сөөгөнд цэнэг усалгаа хийх, тогоог нь цэвэрлэх, хөрсийг сийрүүлэх, арчилан хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг уриалж байна. 

 

Намрын мод тарих аяныг угтан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн ойд, ургаа модонд уясан хадгийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Ой нь ус хураах, нүүрс төрөгчийг барих, хөрс тогтворжуулах зэрэг чухал үүрэгтэй тул ногоон бүсэд ойд цэвэрлэгээний огтлолтын хийгдсэн талбайд анх удаа модны хожуулын үндэсний системийг ашиглан нөхөн сэргээлт хийх замаар ойн аж ахуйд орчин үеийн дэвшилтэд арга, технологийн дагуу шилмүүст модны тарьцаар ойжуулалтын ажлыг туршилтын журмаар хийхээр төлөвлөөд байна.

Shuud.mn
Сонин хачин