Ерөнхийлөгч Японы гэрэл зурагчны үзэсгэлэнг үзлээ
2017-10-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг үзэж сонирхов.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн хамт түүх өгүүлсэн гэрэл зургуудыг үзэж, тухайн цагийн үйл явдлуудын талаар харилцан ярилцсан юм.

 

Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны дэмжлэгээр Монголын урлагийн бүтээлүүдийн гэрэл зургаар 1987 онд Японд 4 боть цомог хэвлүүлж байжээ.

 

Мөн олон улсын хамтын ажиллагааны Монголын төвийн дэмжлэгээр ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж 1999 онд гэрэл зургуудыг авч хадгалжээ.

 

Тэрээр мөн 1987 онд Монголын шашны зураг, 1988 онд Монголын дүрслэх урлаг, 1990 онд Монголын сүм хийд болон архитектур /Монголын цутгамал бурхад/, мөн онд Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг зэрэг гэрэл зургийн цомог болон ном гаргажээ.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гэрэл зурагчин Сүгияама Тэрүзог СТА цол тэмдгээр шагнасныг гардуулан өгөв.

 


 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
НҮБ-ын хуралд суухгүй мөртлөө,, нэг зурагчны нээлтэнд оролцоно.
2017-10-16
ОРОС ШОУ:
ЯПОН БАРАГ ХУ-ЖАА. УРИАЛЖ ӨДӨӨН ХАТГАДГААРАА БОЛ ОРОСЫН ЖЕНКО МАНЬ ЭРИЙГ АЛЬ ХЭДИЙН ГЭДСИЙГ НЬ ХҮҮЛЖ АЛААД ТОЛГОЙГ НЬ ТОКИО РУУ ШИДЧИХМЭЭР ЮМ.
2017-10-15
zochin:
bid xoorondoo xereldeed uls torchson songuuly yaryj moroodson l xumuusbolson shuu dee bidniig ingej baix xoorond olon yumaaxaryd aldsan
2017-10-14
Зочин:
Соёлын дурсгалын их өв сан.хамаг нууцаа энэ японд алдаад дууссан юм байнадаа.Өөрсдөө ийм цомог гаргая гэвэл наад япон чинь миний оюуны өмч гээд заргалдаад эхлэвэл яанаа!!Энэ нөхрийг арай л дураар нь тавьж дээ !
2017-10-14