Сомалид халдлагаар 30 хүн амиа алджээ
2017-10-15

Сомали улсын нийслэл Могадишу хотноо террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Халдлагын улмаас 30 хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан талаар Цагдаагийн газраас уламжлав.

 

Энэхүү халдлага орон нутгийн цагаар 12.00 цагийн орчимд болжээ. Харин хоёр дахь террорист халдлага 14.35 цагт Мадина дүүрэгт болсон байна. энэхүү халдлагаар хоёр хүн амиа алдсан гэнэ.

 

Халдлагын хариуцлагыг ямар нэгэн террорист бүлэглэл хүлээгээгүй байгаа юм.

 

Тус улсын эрх баригчид алан хядах Аль Кайди бүлэглэлийн эсрэг тэмцэж эхэлсэн билээ. энэхүү халдлагын ард тус бүлэглэл байх магадлалтай хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин