Талибанчуудын барьцаанд байсан эр ярилцлага өгчээ
2017-10-15

Алан хядах “Талибан” бүлэглэл АНУ, Канадын иргэдийг өнгөрсөн 2012 оны аравдугаар сард Афганистанд байхад нь барьцаалжээ. Барьцааны иргэд гэр бүлийн хоёр билээ. 34 настай Жошуа Воул Канадын иргэн бол түүний эхнэр Катлин Колмэн АНУ-ын иргэн билээ.

 

 

Барьцаанд байсан гэр бүлийг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тусгайгийнхан амжилттай сулласан юм.

 

Хос барьцаанд байхдаа гурван хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Тэгвэл хос өчигдөр Канад дахь гэртээ эсэн мэнд ирцгээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жошуа Воул гэртээ ирсэнийхээ дараа “ABS” сувагт “Тэр талаар бодохоос айж байна. Тэд үргэлж хүүхдүүдийг минь ална хэмээн заналхийлдэг байсан. Эхнэрийг минь жирэмсэн байхад нь үнэхээр хэцүү, аймар газарт хорьдог байсан. Намайг үргэлж заналхийлж, “Би хүн биш” хэмээн үргэлж хэлүүлдэг байсан. Гэртээ ирэх сайхан байна. Надаас илүү эхнэр, хүүхдүүд минь их зовлоо. Би өнгөрсөн хугацаанд тэднийг хангалттай сайн хамгаалж чадаагүй” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
kkk:
laliin shashind orood terrorist bolson yum bish uu. huvtsas sahal usiig n haraarai.
2017-10-16
Зочин:
oodgui er ve
2017-10-16
Зочин:
AFKANISTANIIG BURHAN TSEERLUULHEE MARTAJ
2017-10-15