Кэйт Бэкинсэйлт найруулагч эр бэлгийн дарамт үзүүлж байжээ
2017-10-15

АНУ-ын “Weinstein Co” компанийн үүсгэн байгуулагч, нэрт найруулагч Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамт олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.

 

 

Олны танил эсвэл шинээр гарч буй жүжигчдийг дарамталж, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг тэрбээр тулган шаарддаг гэх баримтуудыг сэтгүүлчид гартаа оруулжээ Түүнийг 1990-2015 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, АНУ болон Их Британийн цагдаагийнхан хамтарсан мөрдлөгө явуулж байна.

 

Тэгвэл холливуудын нэрт жүжигчин Кэйт Бэкинсэйл өөрийн инстаграм хуудастаа найруулагч эр өөртэй нь хэрхэн ёс бусаар харьцаж, дарамталж байсан талаар бичжээ.


 
Кэйт Бэкинсэйл инстаграмдаа өөрийнхөө 17 настай үеийн зургаа нийтлээд “Жоохон охин байхад минь хөгшин эр өөртэй нь унтах санал тавина гэж төсөөлөөгүй явлаа. Тэр үнэхээр ичгүүргүй, бусирмаг хандсан” гэж хэлжээ.


17 настай Кэйт дүрийн шалгаруултад ороод буцах үед нь найруулагч эр ярих асуудал байна хэмээн өрөөндөө дуудсан гэнэ. Кэйт өрөөнд ороход найруулагч эр халаад өмссөн байсан бөгөөд “Хэрвээ чи миний саналыг хүлээн авбал би чамд дүр өгнө” хэмээн хэлсэн аж.  Уг саналаас Кэйт татгалзсан байна.
 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
сараа:
Тийм шуу тур уеду ярихгуй яагаав? тэр уедээ санал хулээн зовшоорч оронд орж нэрд гараа биз дээ 20 жилийн дараа бэлгийн дарамтанд орсрн байснаа мэдэж гэнэ,
2017-10-16
ө:
Тэнэг орчуулга алдаатай үгтэй зүйлээ буцааж тат
2017-10-16
Зочин:
Саналыг нь хүлээн авахаас татгалзсан нь л мэдэгдээд байгаа болохоос татгалзаагүй нь зөндөө байгаа ш дээ. Угаасаас Холливудад эмэгтэй жүжигчдийн ихэнх нь ор хөнжлөөр дамжиж л амжилтанд хүрдэг гэдэг биз дээ.
2017-10-16
сараа:
Тийм шуу тур уеду ярихгуй яагаав? тэр уедээ санал хулээн зовшоорч оронд орж нэрд гараа биз дээ 20 жилийн дараа бэлгийн дарамтанд орсрн байснаа мэдэж гэнэ,
Zochin:
Ene hun nairuulagch bish, producer mangar setguulchee.
2017-10-16
zochin:
heeye zev bichsen gj bodoj bgaa baih nairuulga gj ym bas baidag.n
2017-10-16