Жэки Чан: Кино урлаг намайг өвтгөдөг ч би хайрласаар байна
2017-10-16

Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны “HQ”сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “The Foreigner” бүтээлд тоглосон юм.

 

 

-Ярилцлагынхаа эхэнд таниас сэтгэлд тодоос тод үлдсэн уран бүтээлийн талаар асуумаар байна?

 

-“1911” киноны гол дүр. Хуанг Шин гэх залуу эх оронч үзлийн хажуугаар хайр дурлалдаа хэрхэн үнэнч хандаж байгааг харуулахыг хичээсэн энэхүү дүр минь амьдралдаа тоглосон хамгийн уянгын дүр, зориггүй дүр байсан. Мэдээж аливаа уран бүтээл туурвих үед хэцүү асуудлууд тулгардаг. Олон жилийн турш жүжигчний мэргэжлээр ажилласан учраас энэ бүхэн бараг дасал болсон. Гэхдээ энэ кино дайныг харуулах үзэгдэл ихтэй байдаг. Киноны зохиолтой танилцахад эх орон минь ямар их зовсоныг мэдрэх шиг болсон. Урьд нь ихэвчлэн инээдмийн талыг барьж ажилладаг байсан. Энэ кино маань уянгын драмын төрлийн бүтээл учраас хошин хэсэг тун цөөхөн орсон учир сэтгэлд тод үлдэх байх.

 

-Энэ киноны найруулагчаар ажилласан гэсэн байх аа?

 

-Найруулагч хийх болсон минь учиртай. Зүгээр ч нэг кино багийг удирдах хүсэлдээ хөтлөгдөөгүй юм. Одоог хүртэл би өөрийгөө найруулагч гээд хэлчихэж чаддаггүй. Хамгийн гол нь өөрийнхөө гараар бүтээл туурвиж түүнээсээ суралцах хүсэлтэй байдаг. Энэ кино маш их онцлогтой. Өмнө нь хэлсэн шүү дээ.

 

-Та маш олон бүтээлд тоглосон. Бараг таны оролцсон бүтээлийн тоо 100 давсан. Ийм их кинонд тоглоход юу нөлөөлөв. Миний бодлоор ийм олон бүтээлд тоглосон жүжигчин байхгүй байх. Санал нэгдэж байна уу?

 

-Волливуудыг мартах учиргүй. Энэтхэгийн кино ертөнцөд бол нэг секундэд л арван бүтээл төрдөг. Би өнгөрсөн жил Энэтхэгт айлчлахад 300 кинонд тоглосон жүжигчинтэй уулзаж байсан. Миний хувьд анх найман настайдаа “Big and Little Tin Bar” кинонд тоглож байсан юм. Тэр үед балчир хүүхэд байсан учраас гүйгээд гардаг хэсэг маань надад маш том дүр мэт санагддаг байлаа. Тэр л үеэс хойш 100 кинонд тогложээ. Алдаа, оноо хосолсон гайхалтай 30 гаруй жил ард минь үлдсэн байна. Кино урлаг намайг байнга өдөөж байдаг учир би энэ ертөнцөөс холдож чадахгүй байгаа юм.

 

 

-Таны найруулсан болон тоглосон уран бүтээлүүд ихэвчлэн инээдмийн жанрынх байдаг. Баяр баясгаланг, зодооны урлагтай хослуулах санаа хэрхэн төрж байв?

 

-Би энэ салбарт анхдагч биш. Өмнөх үеэ их сайн судалсан гэхэд болно. Хятадын кино урлагийг дуу хуур болон зодооны урлаггүйгээр төсөөлөхөд бэрх.  Мэдээж хэрэг би Хятад хүн учир үндэснийхээ урлагийг илүү баяжуулах, олон улсад танилуулах шаардлагатай болсон. Мөн залуу хойч үеэ энэ урлагаар илүү хичээлж, ирээдүйдээ итгэлтэй амьдраасай хэмээн хүссэн.

 

-Бусдыг инээлгэх танд таалагддаг уу?

 

-Маш  их таалагддаг. Би бусдын аз жаргалаар цэнэглэгддэг. Миний киног сонгон үзэж буй хүмүүсийг би гонсойлгохоос эмээдэг. Тийм учраас би бусдаас хэд дахин илүү хөдөлмөрлөх шаардлагатай болдог.

 

-Кино урлаг жүжигчнээс асар их сэтгэлийн тэсвэр тэвчээрийг шаарддаг. Энэ бүхэн таныг шантрахад хүргэж байв уу?

 

-Би зураг авалтын үеэр модноос унаад сар гаруй ухаангүй байсан. Миний бүх хавирга хугарсан. Би өвдөг болон тохойгоо хүндээр гэмтээж байлаа. Мэдээж хэрэг тулааны хэсэгтэй үзүүлбэр үзүүлж байхад гэмтэхгүй байна гэдэг ховор.  Нуруугаа гэмтээж, шүдээ хугалж байсан. Эмнэлэгт хүргэгдэх бүрт эхнэр минь “Чи залхахгүй байна уу” гэж хэлдэг. Кино урлаг намайг өвтгөдөг ч гэсэн би хайрласаар байх болно. Хэдий би хүнд бэртэл аваад эмнэлэгт хэвтэж байхдаа олон зүйлийн талаар боддог.

 

-Кино урлагт оруулсан гавъяаг тань үнэлж Академийн зөвлөл тань “Оскар” гардуулсан. Энэ талаар?

 

Үнэхээр гайхалтай.

 

 

-Хүмүүс таны киног инээж, хөгжилтэй байдлаар хүлээн авдаг шүү дээ?

 

-Кино урлаг гэдэг бол зүгээр ч нэг үзэгчдийг инээлгэдэг зүйл биш юм. Миний хувьд кино ертөнцийн том талбарт инээдмийн гэсэн өчүүхэн жанраар бүтээл туурвидаг нэгэн. Гэхдээ жүжигчин хүн өөрөө тал бүрийн авьяастай байж, үзэгчид тал бүрээр хөгждөг юм гэж багш маань хэлж байсан. Үүнтэй санал нэг байна. Миний урьд нь тоглож байсан “Домог” кино дээр гурван өөр үзэгдэл гардаг. Тэр үед дан ганц хошин жүжиглэлт багадна гэдгийг ойлгож билээ.

 

-Хүн болгон таныг инээдмийн жүжигчин гэдгээр чинь мэддэг бас хайрладаг. Та инээдмийн киноноос өөр кинонд тоглох бодол байгаа юу? Холливууд дахь таны дараагийн алхам юу вэ?

 

-Би маш олон жил кинонд тоглож байна. Сүүлийн 30 гаруй жил тасралтгүй кино бүтээсэн. Гэхдээ би зөвхөн инээдмийн жүжигчин төдийгүй сайн жүжигчин байхыг хичээдэг. Би үзэгчдэд кино болгоноороо өөр өөр зан характер, өөр “action” харуулахыг хичээдэг, яагаад гэвэл би жинхэнэ жүжигчин хүн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Dan:
Hello everyone in this forum i am little bit ashamed to share this marvelous story about a great herbalist who helped me enlarge my small penis size through his herbal mixture cream, i was heartbroken before because i have a very small penis about 3 inches which was so annoying and shameful i could not satisfy my wife in bed ,,my marriage was really breaking and i needed help urgently, i have used pills, vaccines, drugs, surgery but none worked...so one faithful day as i was browsing through the internet i saw few comments on a forum about how MARK HARRY from UK testified of how he helped him enlarge his penis and also cured his MOM diabetes type 2 disease,,i contacted him through his email purenaturalhealer@gmail.com he replied and gave me steps to follow and i did just as he said ,and he sent me the herbal cream to me through UPS and i received it within 4 days and used the herbal cream for just 14 days to my greatest surprise my penis that was 3 inches before enlarge to 10.5 inches long when fully erected ,for just two weeks of using his herbal mixture cream ,,wow my wife loved me more and was so happy that i can satisfy her very well now in bed ,,i even last longer than before thank you so much Priest Salami for making life a better one to live in ..so if you are out there having similar problems please contact him now on his email purenaturalhealer@gmail.com or WhatsApp and call him on +2348143757229 thanks
2023-04-11
ж:
Монголчууд шууд олон нийтэд ТОМ харагдар гээд байдаг Ичмээр бухимдмаар
2017-10-17
Soongo:
Тундаг жүжигчин шүү, монголд зурвасхан ирээд явахдаа л хүнийхээ хувьд та ямар хүн бэ гэдгийг харуулаад явсан хүн дээ
2017-10-17