Багш, эмч, урлагийнхан ОУВС-гийн гадаа жагсана
2017-10-16

09.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.


11:00 цагт Монголын Хуульчдын холбооноос ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ зарлалаа. Хурал  “Хуульчдын танхим”-д болох бөгөөд цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгнө. 


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд “Зайсан дулаан өргөө” СӨХ, “Мogul town” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.


12.00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хаппи веритас” төвөөс хөдөө орон нутагт элэгний С вирусын идэвхжил үнэ төлбөргүй тоолох талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд  Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Г.Аким, музейн захирал У.Сарантуяа нарын “ТЭМЭЭ ЭВЭРТЭЙ БАЙСАН УУ?” шинэ номын нээлт болно.


12.40 цагт Эрүүл мэнд, боловсрол, соел урлагийн салбарын ажилтнууд "Цалин нэмэгдүүлэхийг шаардсан" цуглааныг ОУВС-ийн  гадна талбайд зохион байгуулна. 

13.00 цагт улсын Филармонийн байранд "Морин хуурын чуулгын-25 жил"-ийн ойн баярын арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


14:00 цагт: Гааль, татварын мэдээллийн технологийн төвд НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө мөн энэ үеэр 9-р сарын 17-ны сугалааны тохирлоор 100 сая 20 сая 4 сая төгрөгийг сугалааны тохирлоор хожсон азтануудад батламж гардуулна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
temtselee orhij bolohgui shuu temts temfs
2017-10-16
Tsl:
Uursduu guij mungu zeelcheed odoo bolimoor tumaa
2017-10-16