Сомалигийн халдлагаар 230 хүн амиа алджээ
2017-10-16

Сомали улсын нийслэл Могадишу хотноо өчигдөр цуврал террорист халдлага болсон билээ.

 

 

Эхний халдлагаар 30 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан. Харин хоёр дахь халдлагаар 200 орчим хүн амиа алджээ. Террористууд хотын хамгийн их хүнтэй гудамжинд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэлсэн аж. Тус улсын түүхэнд анх удаагаа ийм олон хүний аминд хүрсэн халдлага болжээ.

 

Халдлагын дараахан армийнхан хотыг бүсэлж, иргэдийн сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. Мөн Ерөнхийлөгч Мохамед Абдуллахи Фармаажо орон даяар гашуудал зарлаж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Энэхүү халдлагын хариуцлагыг ямар нэгэн террорист бүлэглэл хүлээгээгүй байгаа болов ч эрх баригчид алан хядах “Аль Шабааб” бүлэглэлтэй холбоотой хэмээн мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин