Бондын дурлалт бүсгүйгээр Моника Беллуччи дахин тодорлоо
2017-10-16

“Жеймс Бонд” цувралын шинэ ангид Британийн нэрт жүжигчин Дэниэл Крэйг дахин тоглохоор болжээ.

 

 

Супер тагнуулчийн тухай өгүүлэх уг бүтээл ирэх 2019 оны арваннэгдүгээр сард албан ёсны нээлтээ хийх гэнэ.

 

Тэгвэл Бондын дурлалт бүсгүйн дүрийг өнгөрсөн 2015 онд нээлтээ хийсэн Бондын шинэ цувралд “Spectre” тоглосон жүжигчин Моника Беллуччи тоглохоор болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 53 настай Моника уг мэдээллийг баталж “Тун жаргалтай байна” гэж хэлжээ.

 

Дахин хамтран ажиллахаар болсон Моникагийн талаар Дэниэл Крэйг “Энэ бүсгүй үнэхээр сэтгэл татам” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин