О.Алтансүх: Энэ жил 157 хүүхэд хүчирхийлэлд өртөөд байна
2017-10-16

 

Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн тухай мэдээлэл сошиалаар тарсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс энэ талаар тодрууллаа.

 

-Таван настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл өчигдөр сошиалаар тарсан.  Танай байгууллага энэ хэрэг дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Хэргийн талаар боломжтой мэдээллээ өгөхгүй юу?

 

-Харьяаллын хувьд Баянзүрх дүүрэгтэй холбоотой асуудал. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх 108 хүүхдийн тусламжийн утсанд дээрх мэдээлэл ирсэн. 108 төв хоёр сарын өмнөөс хамгаалах байртай болсон. Шаардлагатай хүүхдийг дээрх байранд хамгаалах юм. Охин энэ хамгаалах байранд байгаа. Өөрийн харьяалагдах хорооны хамтарсан баг буюу хороон дарга, цагдаа, нийгмийн ажилтан, эмч нарын бүрэлдэхүүн хэрэг дээр ажиллаж байна. Ээж нь ирээгүй байна. Охиныг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үнэдсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд аваачиж  үнэлгээ хийлгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул энэ талаар үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

-Энэ тухай мэдээллийг анх түгээсэн хүн охиныг шүүх эмнэлэг дээр үзүүлэх гэтэл 10 мянган төгрөг төлөхгүй бол үзлэгт оруулахгүй гэсэн тухай бичсэн байсан. Үнэхээр тэднээс төлбөр авах ётой байдаг юм уу?

 

-Энэ мэдээлэл үнэн эсэхийг мэдэхгүй юм. Тусламжийн утас 108-д ирсэн дуудлагын шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. 108 төвөөс яаралтай тусламжийн бага гарч, эмч үзлэг хийж, шаардлагатай шинжилгээг хийлгэдэг. Иргэд энэ явдалд сэтгэл эмзэглэж байгаа. Гэхдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээлт гэдэг зүйл чухал. Үйл явдал болсны дараа нийгэм хэд хоног энэ асуудлыг ярьдаг. Зарим газар хүүхдийг зургийг олонд харуулдаг. Үүнээс болоод тухайн хүүхэд хэвийн амьдрахад хүндрэл үүсч, цаашлаад амьдрах боломжгүй болдог. Энэ охин ирээдүйд ээж болно. Тиймээс охиныг хэвийн амьдралд оруулах хэрэгтэй. Үүнийг нөхөн сэргээлтээр олгодог юм.

 

-Хүүхдийн тусламжийн утсанд өдөрт хэчнээн дуудлага ирж байна вэ. Үүнээс хэдэн хувь нь ийм төрлийн хүчирхийллийн дуудлага байна вэ?

 

-Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагын тоо сэтгэл эмзэглэхүйц хэмжээнд хүрсэн. Энэ нь зөвхөн бусдад ил болсон жишээ. Хүүхдийн тусламжийн утас 108-д өдөрт 500 орчим дуудлага ирж байна. Үүнээс ихэнх нь нөхөн үржихүйн боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтын тухай танин мэдэхүйн асуулт байдаг. 108 утас 2014 оноос ашиглалтад орсноос хойш бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 503 дуудлага ирсэн. Үүнээс энэ онд 157 дуудлага ирсэн байна. Тэдний 122-ыг нь хяналтандаа байлгаж байна. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн нөхөн сэргээлт ямар байна, хэрэг дахин давтан үйлдэгдэж байгаа эсэхийг хянаж байна.

 

-Хүүхдийг хүчирхийлэл тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

 

- Цаашид бид бэлгийн хүчирхийллийн эсрэг ажилладаг төрийн бус байгууллагыг дэмжиж ажиллана. Мөн хамгаалах байр байгуулахаар ажиллаж байна. “Цөлийн сарнай” төрийн бус байгууллагын хамгаалах байранд 13 орчим хүүхэд байна. Эдгээр хүүхэд бүгд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд. Эдгээр хүүхдүүдээс яриа, мэдээлэл авах нь хэвийн амьдралд орох гэж чармайж байгаа тэдэнд хүнд байдаг. 108 төвийн нийгмийн ажилтан, сэтгэл судлаачид тэдэнтэй ажиллаж байгаа. Энэ онд үйлдэгдсэн 157 тохиолдлын 17-г хойд эцэг, 24-ийг ойр садангийн хүн  эзэлж байна. Эцэг, эх хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Мөн ирж буй дуудлагын 23  хувийг хүүхэд өөрөө өгч байна. Энэ хамтран амьдарч байгаа хүн, ах, дүү, хамаатан садны хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Тиймээс манайхаас энэ жил анх удаа Эцэг, эхчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх  талаар зөвлөлдсөн. Бид урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Өнгөрсөн жил Говь-Алтай аймагт хоёр охин амиа хорлохоор шийджээ. Нэг нь амиа хоролж нөгөөх нь амьд үлджээ. Гэтэл амьд үлдсэн охинд нийгмээс асар их дарамт ирсэн. Ангийн хүүхдүүд, амиа алдсан хүүхдийн гэр бүлээс ирэх дарамт тухайн хүүхдийг сэтгэцийн өөрчлөлтөд оруулахуйц байсан.  Гэтэл тэр хүүхэдтэй ажиллаж сэтгэлзүйч аймгийн хэмжээнд байгаагүй. Хүүхдүүдтэй ажилладаг нийгмийн ажилтны чиг үүргийг тодорхой болгох, хэрэгтэй байна. Хүүхэд хичээлээ таслах зэрэг үйлдэл хийхэд ямар нэгэн асуудал үүсгэхээс нь өмнө урьдчилан сэргийлж чадна. Үүнд анхаарах хэрэгтэй байна. БСШУСЯ дээр нийгмийн ажилтны ажлын чиг үүргийг тодорхой болгохоор ажлын хэсэг гарсан байгаа. Ингэснээс нийгмийн ажилтан хэчнээн хүүхэд эрсдэлтэй суралцаж байгааг мэдээллэх юм. Мөн манай байгууллага “Хөөрхөн зүрхнүүд”, хуулийн томоохон байгууллагуудтай хамтраад өнгөрсөн жил бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн жишээн дээр тулгуурлан хэргийн мөрдөн шалгалт, нөхөн сэргээлт зэргийг хэрхэн хийх талаар стратеги боловсруулж байгаа.

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нялх хүүхэд бузарлаж, алж байгаа сэтгэцийн өвчтэй жинхэнэ оркуудаас яаж салах вэ? эрүүгийн хуулиа эргэж хармаар байна. Цаазын ялаа сэргээх хэрэгтэй байна
2017-10-17
Зочин:
Тоолоод л суудаг газар бололтой.
2017-10-17
zochin:
Юу хийх ёстойгоо ухаараагүй, ийм юмнууд зайлмаар байна. Хүүхдээ хамгаалж чадахгүй ийм төр засаг хэрэг байна уу?
2017-10-16
zochin:
Too gargaad l medeeleed l suuhuu
2017-10-16
Зочин:
ЭНЭ ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН ГАЗАР, НЙИСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ГАЗАР ЭД НАР БҮТЭХГҮЙ ЭЭ, АВИЛГАЛД ИДЭГДСЭН, ОЛОН ХҮҮХДИЙН ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОСОН ХЭДЭН ХҮҮХНҮҮД БАЙГАА. ЯМАР Ч БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ, ИЧЭХ НҮҮР БАЙХГҮЙ. ЯАНА ДАА МОНГОЛЫН НЯЛХ ҮРС.
2017-10-16
Зочин:
ЭНЭ ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН ГАЗАР, НЙИСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ГАЗАР ЭД НАР БҮТЭХГҮЙ ЭЭ, АВИЛГАЛД ИДЭГДСЭН, ОЛОН ХҮҮХДИЙН ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОСОН ХЭДЭН ХҮҮХНҮҮД БАЙГАА. ЯМАР Ч БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ, ИЧЭХ НҮҮР БАЙХГҮЙ. ЯАНА ДАА МОНГОЛЫН НЯЛХ ҮРС.
2017-10-16
zochin:
Chi teged yu hiisen ym be? Sandlin bogloos mine
2017-10-16
Зочин:
hereg hiisen ter novshnuudiig ni yadag ve, huleelgedeg hariutslaga gej yu bdgiin. ene tal deer l anhaarmaar bna, hariutslaga sul bolohoor dahin dahin garaad bgaa yum daa. novshnuudiig taigan bolgood nasaar ni paiztai yavuulah heregtei, esvel shuud ALAH
2017-10-16
Очин:
Ямар мэдээ уншчив аа Нээх баярт мэдээ шиг бичиж Энэ нэг сандлын бөглөө нь ч гэсэн олигтой хийсэн юмгүй тэгнэ ингэнэ гэхээс цаашгүй Нийгэм маань монголчууд бид хараагджээ Цөвтсөн улсууд төрийн толгойд сууж цөвүүн цаг авчиржээ монгол оронд минь яана даа
2017-10-16
Зочин:
yasan ch baharhaltai garchig ve, setguulchee jaahan bodoj garchig ugch bayldaa,
2017-10-16