Ж.Эванстыг илүү үнэлсэн санал
2017-10-17

 

Английн Вест Бромвич Альбион клубын менежер Тони Пулис клубынхээ ирээдүйд тун хэрэгтэй нэгэн гэрээг хийхээр зэхэж байна. Энэ нь хамгаалагч Жонни Эвансыг урт хугацаагаар авч үлдэх төлөвлөгөө бөгөөд одоо үргэлжилж байгаа түүний гэрээний нөхцөлийг сайжруулж, дахин 5 жил сунгахаар зэхэж байгаа аж.

 

Энэ жил 29 настай Хойд Ирланд хамгаалагч анх 2015 онд Манчестер Юнайтед багаас Вест Бромд нэгдэж байсан бөгөөд өмнөх 2 улиралд 65 тоглолтод орж 3 гоолыг оруулсан юм. Анх ирэхдээ багтайгаа 4 жилийн гэрээ хийж байсан Ж. Эванс жилийн 6 сая фунтын цалин авч байсан бол удалгүй 8 сая болж өссөн аж.

 

Түүний өнгөрсөн зуны солилцоогоор Лестер сити, Арсенал, Манчестер сити зэрэг клуб сонирхож 30 орчим сая фунтын санал тавьж байсан ч Вест Бромвичийн удирдлагууд саналыг хүлээн аваагүй билээ.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин