“Korean Air” компанийн захирал хувьдаа мөнгө завшжээ
2017-10-17

Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air Lines” компанийн гүйцэтгэх захирлыг Чо Ян Хо гэгчийг баривчлах хүсэлтийг нийслэлийг цагдаагийн газраас өнөөдөр гаргасан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Түүнийг компанийн мөнгийг хувьдаа завшсан хэмээн буруутгаж буйгаа цагдаагийнхан хэвлэлийнхэнд мэдэгдэв. Тэрбээр “Korean Air” компаниас гадна “Ханжин” группын ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

 

Чо Ян Хо нийслэл Сөүл хотноо байрлах гэрийнхээ засварт зориулан хууль бусаар компанийнхаа данснаас гурван тэрбум вон буюу 2.65 сая ам.долларыг авсан нь тогтоогджээ. Уг мөнгөөр тэрбээр 2013 оны тавдугаар сараас 2014 оны наймдугаар сарын хооронд гэрийнхээ засварт зарцуулсан хэмээн буруутгагдав.

 

Компанийн мөнгийн хувьдаа завшсан асуудлаар өнгөрсөн сард түүнээс байцаалт авахад тэрбээр эрс үгүйсгэж, “нэр төрд нь халдах оролдлого” хэмээн тайлбарлаж байжээ.

 

Мөн цагдаагийнхан өнгөрөгч долоодугаар сард Сөүл дэх “Korean Air” компанийн төв байранд нэгжлэг явуулж, шаардлагатай бичиг баримтуудыг хураан авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ezen ni bish guitsetgeh zahiral gej baigaa biz dee
2017-10-20
Dondog ovoo:
Sonin yumaa. Ezen ni ooriihoo companias mungu avch boldoggui yum bhdaa.
2017-10-17