Хилари хөлөө гэмтээжээ
2017-10-17

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны эхнэр, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон хөлөө гэмтээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хатагтай Клинтон өчигдөр  “ITV” сувгийн “This Morning and Woman's Hour” шоу нэвтрүүлэгт оролцсон аж. Тэрбээр нэвтрүүлэгт оролцох үедээ нэг хөлөндөө хамгаалалт хийсэн байжээ.

 

Хилари “Би тун болгоомжгүй байлаа. Санамсаргүйгээр хөлөө гэмтээсэн. Тун удахгүй зүгээр болох байх. Надад олон хүнээс сэтгэлийн дэм хайрласан урмын үг ирсэн. Та бүхнийхээ дэмжлэгээр удахгүй эдгэрэх болно” гэж хэллээ.

 

Эрүүл мэндийн шалтгааны улмаас Хилари “British TV”-ийн шоунд оролцох боломжгүй болжээ. уг шоуны хөтлөгч Хилари хөлөө гэмтээсэн. Түүнтэй халуун кофе уугаад олон сэдвээр ярилцахыг хүссэн” гэж твиттертээ жиргэжээ.

 

Хилари өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа уушигны хатгаа тусч, хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
songuuld jlagdsanaa odooch martahgui horsoz jvaa shuudee hoorhii neg heseg duugui boloh baih jamai
2017-10-17