Иракийн армийнхан Курдуудтай тэмцэж эхэллээ
2017-10-17

Иракийн автонамит муж болох Курдистанд өнгөрсөн сарын 25-нд “Тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан. Курдастинд нийт 5.2 сая иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд санал асуулгад иргэдийн 72 хувь нь оролцжээ.  Саналаа өгсөн нийт иргэдийн 90 хувь нь Курдистаныг тусгаар улс болохыг дэмжсэн байна.  

 

 

Гэхдээ уг санал хураалтыг “хууль бус” хэмээн Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгдэж, “Шаардлагатай гэвэл хүч хэрэглэх болно” хэмээн сануулжээ. Иракийн эрх баригчдын шийдвэрийг хүндэтгэж буйгаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Зөрчилдөөн газар авахаас өмнө хоёр тал хэлэлцээр хийх хэрэгтэй” хэмээн зөвлөв.

 

Ерөнхий сайд сануулж байснаараа өчигдөр Иракийн армийнхан Курдистаны нийслэл болох Киркук хотыг эзлэхээр цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ. Уг цэргийн ажиллагааны гол зорилго Киркук хот дахь газрын тосны ордыг хяналтадаа авах гэнэ.

 

Армийнхан хотод нэвтрэх үед Курдын зэвсэгт “Пешмерга” бүлэглэл хариу тэмцэж эхэлжээ.  Харилцан гал нээсний улмаас олон хүн бэртэж гэмтсэн гэнэ.

 

Мөн Курдын эрх баригчид “Пешмерга” бүлэглэлийн явуулж буй хариу тэмцэлд талархаж буйгаа илэрхийлжээ. Киркук хотын захирагч Нажмалдин Карим “Бид газар нутгаа өөрсдийн хүчээр хамгаалах цаг ирлээ” хэмээн мэдэгдэж, иргэдээ нэгдмэл байхыг уриалав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин