АН: Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй
2017-10-17

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгээс мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын бүрэлдэхүүний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөн санал хүргүүлсэн байна. Энэ саналдаа бүх сайдыг парламентаас бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчиж байгааг сануулжээ.

 

Мөн Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан учраас Сангийн сайдад дэмжих боломжгүй гэсэн байр суурийг төрийн тэргүүн илэрхийлсэн байна. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжиж, ижил байр суурьтай байгааг бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэллээ.

 

Тэрбээр “МАН сонгуулиар давхар дээлнээс татгалзана гэсэн амлалт өгсөн. Мөрийн хөтөлбөрийн заалтаа эрх баригч нам зөрчиж байна. АН хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Үндсэн чиг үүргийн сайд нар нь УИХ-ын гишүүн байж болно. Бусад сайд нараа гаднаас мэргэжлийн хүмүүсийг сонгож, оруулж ирэх саналыг АН хүргүүлсэн. Харин Ерөнхий сайд энэ саналыг хүлээж авсангүй. Тиймээс  АН Үндсэн хуулийн суурь үзэл санааг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй” гэсэн мэдээллийг хийлээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
GADAADIIN BANKIND ITGEDEG SANGIIN SAIDTAI BAIJ BOLOHGUI HARIN GADAADIIN ZASGIIN GAZART ITGEDEG SAIDTAI BOLVOL ULSAA HUDALDAJ BAINA GEJ UZNE
2017-10-17
Зочин:
Ta nar demjihgui gd yadgiin
2017-10-17
Зочин:
Battulga ooroo ner holbogdoogui yu? Tomor zamiin 250 saya haana bn?
2017-10-17
Зочин:
Хувийн харьцаагаар ЭЗ сэргээх боломжтой хүнийг эсэргүүцэж байгаа юм уу. эсвэл эдийн засаг сэргээд 2020 онд МАН ялчихна гэж байгаа юм уу.
2017-10-17
ard:
zuv
2017-10-17
Хүн:
З.Энхболд Увсаас хөөгдсөн хариугаа ингэж авах гэж оролдож байгаам байхдаа. Ерөнхийлөгч маань ийм жижиг асуудлаар оролдож нэр хүндээ шороотой хутгаж яахавдээ
2017-10-17
ard:
zuv
Зочин:
Мэдлэг боловсрол нь хэр гэдгийг мэдэх юм алга, Хүрэлбаатар улсыг бараа өмчилсөн гэдэг юм. Цэцэрлэгийн багшийг хүртэл энэ хүнээс асууж томилдог шахуу дуулдана лээ. Амбиц ихтэй л хүн.
2017-10-17
ми:
Яасан сайхан мэдээ вэ. Хэрвээ монголд шударга төрт ёс гэж байдгийн бол төрөөс төрсөн тэрбумтан, сонгууль удаа дараа луйвардагч Ч. Хүрэлбаатарыг Сангийн сайдаар тавьж хэрхэвч болохгүй
2017-10-17