Н.Цэрэнбат: Надад байгаль орчинтой холбоотой компани байхгүй
2017-10-17

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 51 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-УИХ-ын гишүүд асуулт асуухгүй болохоор гайхаад байна. Тохиролцооны Засгийн газар дээр асуулт асууж, үг хэлэхгүй байж болохгүй. Н.Цэрэнбат гэдэг залуу 15 сайд дотроос хамгийн олон компанитай. Түүн дотроо байгаль орчинтой холбоотой компани байна. Батлан хамгаалахын сайдаар томилогдох гэж болиод БОАЖ-ын сайдад томилогдох гэж байна. Санхүүгийн салбарын хүн байгаль орчны салбарт юу хийх вэ?

 

Нэр дэвшигч Н.Цэрэнбат:

 

-Миний нэр дээр олон компанид хувь эзэмшиж байгаа нь үнэн. Байгаль орчинтой холбоотой компани байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Хууль бусаар  уул уурхай эрхэлж, байгалийг эвддэг асуудалд шийдэл гаргана гэж хэлье. Хуулийг хэрэгжүүлж ажиллана. Энэ салбар дээр санхүүгийн шинэ шинэ механизм эхэлсэн байгаа. Тиймээс хуулийн дагуу санхүүгийн шинэ механизмыг нэвтрүүлж ажиллана.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Нэр дэвшигчийг дэмжиж байна. Улаанбаатар хотод цэвэр усны хэрэглээ тулгамдсан асуудал байгаа. Тиймээс усны нөөц бүрдүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй. Нутаг орны дийлэнх хэсэг уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй болно. Тийм болохоор БОАЖЯ ирээдүйд ирэх дулаарлын нөлөөллийн талаар судалж, мэдээлэх хэрэгтэй.

 

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Өмнөх сайд нар шийдэж чадсангүй. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлж, жилийн дотор дуусгах хэрэгтэй. Үүнийг шийдэж чадахгүй бол таныг ажлын чадамжгүй гэж дүгнэхээр байна. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Утааны асуудалд мөн анхаарлаа хандуулах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллаасай гэж хүсч байгаа. Өмнөх Засгийн газрыг ч тогтвортой ажиллуулах байтал огцрууллаа.  Монгол Улсын хэмжээнд 3400 гаруй лиценз байна. Улсын хэмжээнд их хэмжээний лиценз хэрэггүй. Байгаль дэлхий замбараагүй олгосон лицензээс болоод хариугаа аваад байна. Уул уурхайг сэндийчсэн нөхдөөс биш малчид, ард түмнээс хариу авч байна. Тийм учраас лицензтэй холбоотой асуудлыг зохицуулаарай.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Цэрэнбат бол манай шилдэг залуучуудын нэг. Туул голоо хамгаалах асуудлыг яаралтай шийдээрэй. Туул голыг бие даасан хуультай болгоход санаачлагатай ажиллаарай.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Улаанбаатар хотод агаар, ус, хөрсний бохирдол хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо байгуулагдсан. Хөрс, усны бохирдол их хэмжээтэй байгаа. Цэвэрлэх байгууламжийн асуудлаар хэд хэдэн тогтоол гаргасан. Цэвэрлэх байгууламжийг яаралтай байгуулах хэрэгтэй байна. Цэвэрлэх байгууламжийн мэргэжилтнүүдийн гаргасан схемээр барих хэрэгтэй. Уул уурхайн салбарын нэр хүнд муу байна. Тиймээс хэн нь байгаль орчныг сүйтгэж байгааг нэртэй устай нь гаргаад ирэх хэрэгтэй.

 

Ийнхүү Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувийн саналаар дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
хахаха:
Ер нь байгаль орчинтой холбоогүй тийм компани аж ахуйн нэгж байж болох ууууу хахаха
2018-10-31
Отгоо:
Энэ салбар дээр санхүүгийн шинэ шинэ механизм эхэлсэн байгаа. Тиймээс хуулийн дагуу санхүүгийн шинэ механизмыг нэвтрүүлж ажиллана- хөөе залуу сангийн яам биш байгаль орчны яам юмсан???? Угаасаа санхүүгийн сахилга бат нуран унаж Оюунхорол гишүүний сонгуулийн төв байр болсныг бүү март!!!!!! Бадамдулам, Булган 2с холхон байгаарай!!!! нэг цэг нэртэй хов зөөдөг хүүдийнээс эртхэн салаарай!!!
2017-10-17
unshigch:
Za medehgyi. harah l yldej.Hamgiin gol ni noloond orohgyi baij chadlaa yu. Naad zah ni omnoh said avgaigiinhaa.
2017-10-17
mgl:
olon kompany tai hun myy yu, ajil olgogch gdg talaas ni harj bgaasai
2017-10-17
ха ха.:
Юу хийгээд тэнэгтээд бн аа . Ёстой хамраараа шаах нь энэ ЗГ. Тийм компанитай юм бол төрд ажиллах ямар хэрэгтэй юм. Төрөөр өр ширээ төлүүлэхээр зэхэж байгаа юм бишүү.
2017-10-17
Bat:
Deerees ni Baigali orchn ayalal juulchlaliin yam-uul uurhai, hudaldaa, soliltsoonii yam bish shuu!!!! biologiin olon yanz baidliin asuudal baihgui bolson shuu!!!!!!! Oi-us-tsuljiltiin asuudald gol anhaarlaa handuulna biz dee.
2017-10-17