Хотын дарга С.Батболдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзав
2017-10-17

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт шийдлүүд яригдаж байгааг товч танилцуулсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 500 000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсон байгааг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцлов. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа дагуул хот байгуулах төсөл санаачлан ХБНГУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ-ийг хийлгэсэн талаараа ч дурдлаа. Хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулах тулгамдсан асуудлаа шийдсэн Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл, Казахстан Улсын нийслэл Астана гэх мэт хотуудыг үзэж, туршлага судлаасай хэмээн хүсч байгаагаа мөн хотын даргад илэрхийллээ.

 

Мөнгө хөрөнгөний бэрхшээл яриад суувал юу ч хийж чадахгүй, мөнгө босгож бодит ажил хийж үр дүн гаргах хэрэгтэй талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сануулсан юм. Тэрбээр хэлэхдээ аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот 4 ханатай гэрт анх өрх айл болоод, ам бүл нэмээд багтахаа больсон өрх айл шиг л байна хэмээн зүйрлэв.

 

Улаанбаатар хотын нийт хүн ам одоогийн байдлаар 1 сая 370 мянга, нийслэлд өдөр тутам ирж очдог болон хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны тоог оруулбал 250 мянга орчим хүн энэ тоон дээр нэмэгдэх юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

Shuud.mn
Сонин хачин
uyach:
utaag buuruulax argiig ni zaagaad ugie gexeer utasaa taslaad xuraltai gej xeleed bultchdag darga baina lee. bi darxanii irgen baina sanaj baibal yariulaarai
2017-10-17
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-17
Зочин:
Цэвэрлэх байгууламж гээд яриад л байх юм. Налайх дүүргийн дутуу баригдсан цэвэрлэх байгууламжийг Налайхын томчуул шууд идчихсэнг шалгаач ээ.
2017-10-17
l:
khotiin darga gej khun khiij barakhuu
2017-10-17