Шинэ нээлт
2017-10-17

 

Хятад, америк, чилийн  эрдэмтдийн баг зургаан шинэ галактик нээжээ. Хятад эрдэмтэн Ван Цзюньсянаар удирдуулсан энэхүү баг эрдэм шинжилгээний “LAGER” төслийн хүрээнд ажиллаж их дэлбэрэлтээс 800 сая жилийн дараа үүссэн эдгээр зургаан галактикийг нээгээд байгаа бөгөөд цаашид ч энэ төслөө үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Эрдэмтэн Ван Цзюньсян энэ зургаан галактик яг бидний хайж байсан тэр галактик мөн байлаа хэмээн цохон  тэмдэглэсэн байна.Энэхүү нээлт нь сансар эрхэс үүссэн түүхэн хөгжлийг үнэн зөв тогтооход үнэлж баршгүй тус болох нь дамжиггүй гэж одон орон судлаачид дүгнэж байгаа юм байна.

 

Г.АМАР

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин