Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэнэ
2017-10-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдлоо. Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газрын гишүүдийн нэрсийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ томилгоог байнгын хороод хэлэлцэн, сайдад нэр дэвшигчид гишүүдийн дэмжлэгийг аваад буй юм.

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн:

 

  • Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад

  • Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад

  • Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

  • Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад

  • Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдад

  • Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад

  • Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад

  • Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад

  • Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдад

  • Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад

  • Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдад

  • Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад

  • Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад

  • Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад

  • Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлээд буй.

Shuud.mn
Сонин хачин
zoloo:
Yronhiilogch tutgelzuleh bol tiim ch ach holbogdolgui shde. Buren erh medel ni yronhii saidad bii, ter l shiidne shude
2017-10-18
Iderjargal:
Zuw xvmvvs songogdson baisan bizde. Odoo zasgiin ajliig xiilgej neg bolomj olgomoor yum.
2017-10-18
zochin:
battulga uls tor hiij bn zika giin yawuulga
2017-10-18
bataa:
сайд нарын нэрсээс харахад энэ нь ч нэг тиймхэн дээ гэж хэлчихээр хүн алга.
2017-10-18
ард:
Нэгэнт Ерөнхийлөгч зөвшөөрөгүй тул Ч. Хүрэлбаатар өөрөө сайн дураараа сайдын албан тушаалаас татгалзаач ээ. Хүн ер нь ичих булчирхайтай байх хэрэгтэй шдээ
2017-10-18
zochin:
battulga uls tor hiij bn zika giin yawuulga