Шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
2017-10-18

09.00 цагт: "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ" (Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж ) сэдэвт олон улсын хурал Blue Sky зочид буудлын Diamond танхимд болно. 


09.00-13.00 цагт: СХД-ийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд дүүргийн боловсролын салбарт ажиллагсдад зориулсан “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт уулзалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв зохион байгуулна.


11:00 цагт Улаанбаатар их дэлгүүрт Нийслэлийн ойг угтаж хийж буй ажлуудын нэг болох "Их хотын хямдрал" хямдралтай худалдааны нээлтийн үйл ажиллагаа болно. Хотын дарга С.Батболд болон холбогдох албаныхан оролцоно 


 11:00 цагт: Live conference center төвд Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон Багш нарын онц их хурлаас гарсан шийдвэр болон шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Live conference center төвд Рок поп, зохиолын дуучид, хошин урлагийнхан болон хамтлаг дуучдын “Аялгуут намар” хүндэтгэлийн тоглолтын талаар ерөнхий зохион байгуулагч NTN-телевизээс мэдээлэл хийнэ. 


12.00 цагт: ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд "Дархлаажуулалтын 10 хоног"-ийн тухай болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.


13.00 цагт БГД-ийн 30-р цэцэрлэг нээлтээ хийнэ. Хаяг: Бичилийн 28-р сургуулийн хойно байрладаг.


15.00 цагт: Хүний нөөцийн хөгжлийн үндэсний зөвлөлийн дэргэдэх Төрийн албан хаагчийн хөгжлийн хорооны хурал БОДЬ цамхагийн хурлын танхимд болно.

Shuud.mn
Сонин хачин