Орон сууцны борлуулалт өсчээ
2017-10-18

 

Монгол банк, үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч” компанийн мэдээлж буйгаар өнгөрсөн есдүгээр сарын орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үеэсээ 1.1,  өмнөх сараас 0.22 хувиар өссөн байна. Харин ангилбал, шинэ орон сууцны индекс 1.12 хувиар өсч, хуучин нь 0.30 хувиар буурсан байна. Түүнчлэн шинэ орон сууцны дундаж үнэ ам.метр нь 2.16 сая, хуучин нь 1.7 сая төгрөг байгаа аж. Үнийг дүүргээр нь ангилбал, Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу гурав орчим сая, Багахангай, Налайх, Багануур дүүрэгт хамгийн хямд буюу сая хоёр зуун мянга орчим байгаа юм. Манай улсад оршин суугчдаас захиалга авч буй 30 гаруй орон сууц байснаас 15 орчим мянга нь үлдсэн юм байна. Түүнээс зургаан мянга нь ашиглалтад орсон гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн “Ашиглалтад орсон орон сууц борлуулагдахдаа хурдан байдаг. Өнгөрсөн болон энэ саруудад орон сууцны борлуулалт хамгийн их байдаг. Энэ сард 1100 орчим шинэ, 800 орчим хуучин орон сууц борлуулагдсан байна” гэлээ.  

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин