“Таван сая доллар босгосон анхны технологийн компани”
2017-10-18

 

 

“Бизнес, хөгжил” буландаа“Анд глобал” компанийн гүйцэтгэх захирал В.Баярсайхан, санхүү хариуцсан захирал О.Болдбаатар нарыг урьж ярилцлаа.
 
 
–Танай компанийн үнэлгээ 30 сая ам.доллараар үнэлэгдэж, олон улсын хөрөнгийн зах зээлээс таван сая  доллар босголоо. Саяхан “Форбес” сэтгүүл  дээр ч та бүхний талаар онцолсон байсан. Сэтгэгдэлээсээ  хуваалцаач?
 
 
О.Болдбаатар:
 
 
-Мэдээж маш их баярласан. “Форбес” сэтгүүлд ярилцлага өгсөн ч, яг хэзээ гарахыг нь мэдээгүй байсан. Сэтгүүл дээр гарсаны дараа хүмүүс маш их баяр хүргэж байсан.
 
 
Бидний хувьд баяртай байгаа ч, нөгөө талдаа маш том хариуцлага ирж байна гэж харж байгаа. Монголдоо эхлүүлсэн технологит суурилсан зээлийн үйлчилгээ маань тодорхой  түвшинд хүрлээ. Тиймээс олон улсад тэр дундаа Азийн орнуудад гаргахаар ид  ажиллаж байна. Амласан  хугацаандаа илүү сайн ажил хийхийг зорьж байна.
 
 
–Олон Улсын хөрөнгийн  зах зээл дээрээс таван сая ам.доллар босгоно гэдэг маш том  амжилт. Гарааны бизнес эрхлэгч компаниуддаа олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө  босгож байгаа анхны  компани гэж ойлгож болох нээ?
 
 
О.Болдбаатар: -Тэгж ойлгож болно. Монголд байгаа технологийн компаниудаас таван сая ам.доллар босгосон компани байхгүй. Тэгэхээр гарааны бизнесүүд дундаа томд орж байгаа юм. Гарааны бизнесүүдээ манлайлж, бид ч бас чадах юм байна гэсэн итгэл найдвар төрүүлж байгаадаа баяртай байгаа. Тиймээс бидэнд ухрах зам байхгүй. Цаашид биднийг олон даваа хүлээж байгаа учраас улам ихээр хичээж ажиллахыг зорьж байна.
 
 
–Хавар дөрөвдүгээр сард эхлүүлсэн бизнес зургаан сарын  дараа 30 сая ам.долларын үнэлгээтэй компани болж чаджээ. Анхны санаа хэрхэн төрж байсан бэ? 
 
 
В.Баярсайхан: -Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад хүмүүс ихэвчлэн найз нөхөд хамаатан саднаасаа мөнгө асууж сурагладаг. Банкнаас зээл авах боломжгүй барьцаа хөрөнгөгүй хүмүүсийн хэрэгцээнд зориулсан шуурхай зээлийг олговол зах зээл байгааг анзаарсан. Тиймээс  хүмүүсийн амьдралын хэв  маягтай уялдуулж илүү хялбар болгохын тулд технологит суурилсан зээлийн үйлчилгээ хийх санаа төрсөн.
 
 
Банкнаас зээл авахад бичиг баримт бүрдүүлэх, нотариатаар баталгаажуулах, гээд дор хаяж 2-3 өдрийн ажил  болдог. Энэ асуудлыг шийдэх  зорилготой lendMN аппликэйшнээ нээсэн. Дээрх бүх зовлонг байхгүй болгож, ухаалаг гар утастай хүн бүрт боломж олгохыг хичээсэн хэрэг л дээ. Орчин үед гар  утаснаасаа  бүх төлбөр тооцоогоо хийж байна. Барууны  улс орнууд болон  азийн улсуудын чиг хандлага, хүмүүсийн хэрэглээ технологитой илүү их холбоотой  болсон. Тиймээс бид төсөөллөө бодит болгож, хиймэл оюун ухаан ашигласан зээлийн шийдвэр гаргадаг, технологит суурилсан хялбар үйлчилгээг нэвтрүүлж чадсан. Манайх уламжлалт зээлийн үйлчилгээнээс 10 дахин хялбар,10 дахин орчин үеийн болж чадсан. Тийм  учраас л манай технологийг гадны экспертүүд үнэлээд байгаа юм.
 
 
–Танай зээлдэгч болохын тулд аппликэйшнээ утсандаа татаж авахаас эхлэх үү? 
 
 
В.Баярсайхан: -Аппликэйшнээ татаж  аваад, бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа зээлийн шугам үүсч, та тэдэн төгрөгний зээл  авах боломжтой гэсэн мэдээлэл ирнэ. Зээлдэгчийн мэдээллээс хамаарч 50.000-1.000.000 хүртэл төгрөгийн зээл авах боломжтой. Эхний сард зээлдэгч 300 мянган төгрөг зээлэх боломжтой байсан бол, эргэн төлөлтөөсөө хамаараад дараа саруудад нь түүнээс их мөнгө зээлэх боломжтой болно.
 
 
–Хүү нь ямар байдаг вэ? 
 
 
О.Болдбаатар: -Хүү гэж байхгүй. Технологи ашигласан үйлчилгээний шимтгэл гэж авдаг. Шимтгэлээ  банкны  хүү  рүү хөрвүүлээд харах юм бол ББСБ, ломбардны хүүнээс бага. Арилжааны  банкуудтай ойролцоо гэж ойлгож болно.
 
 
-lendMN аппли­кэйшнийг яг ямар хүмүүс хэрэглэж байгаа талаар судалгаа байдаг уу? 
 
 
В.Баярсайхан: -Байгаа. Бид яг ямар хүмүүст туслаад байна гэдгийг судлаж үзсэн л дээ. Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гардаг бидний  үеийн залуус их байсан. Мөн есөн сарын нэгэн болох гээд, хүүхдийнхээ формыг нь авч чадахгүй сандарч явсан эмэгтэй манай үйлчилгээг аваад баярласнаа илэрхийлж байсан. Бас талийгаач болсон аавынхаа ажил явдалд  мөнгө дутангуут, манайхаас нэг сая төгрөгний зээл шуурхай авсандаа баярласан сэтгэгдэлээ илэрхийлж байсан хүн ч бий. Энэ мэтээр  гэнэтийн  мөн­гөний хэрэгцээ гарсан хү­мүүст бид тусладаг. Банк  санхүүгийн байгуул­лагаас зээл  авья гэхээр шаардлагыг нь хангаж чад­даггүй, хамтран зээл­дэгч байхгүй хүмүүс болон өрх толгойлсон эмэгтэйчүүд манайхаас зээл их авдаг.
 
 
–Ямар ч судалгаа бичиг баримтгүйгээр зээл олгоно гэдэг эрсдэлтэй юм биш үү? 
 
 
О.Болдбаатар: -Нийт  зээлдэгчдийн  маань 98,5  хувь нь хугацаандаа төлж байгаа. Үлдсэн 1.5 хувь  нь хугацаа  хэтрүүлсэн ч төлж байгаа. Тэгэхээр эрсдэл бараг байхгүй гэж ойлгож болно. Зээлдэгч мэдээллээ үнэн зөв бөглөөд явуулахад тухайн хүний зээл авч байсан түүхийг автоматаар судлаад авах боломжтой  эсэхийг мэдэгддэг. Хүмүүсийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилготойгоор энэ  үйлчилгээг анх нээсэн. Зээл авч яаралтай хэрэгцээгээ хангахаас гадна зээлийн мэдээллийн сан үүсч дараа дараачийн зээл авалтад сайнаар  нөлөөлөх давуу тал  үүснэ.
 
 
-LendMN-ийнхний  да­раагийн алхам юу байх вэ?
 
 
В.Баярсайхан:– Мэдээж дараагийн алхам маань олон улсад гарах. Монгол, Японы  хөрөнгө оруулагчид маань дэлхийн зах зээл дээр гар гэсэн.  Хамгийн түрүүнд Ази руу, тэр дундаа Малайз, Филиппин улсын зах зээл рүү гарахаар бэлтгэл ажилдаа орсон. Өнөөдрийн байдлаар Монголдоо амжилттай ажиллаж, таван тэрбум төгрөгийн 35 мянган зээл гаргасан. Жилийн өмнө нэг сая долларын хөрөнгө босгож үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол, өнөөдөр 30 сая ам.долларын үнэлгээтэй компани болсон нь бидний  хувьд том амжилт. Удахгүй Малайз, Филиппин улсад гарсны дараа, хөрөнгө  оруулалтын дараагийн хэлбэр болох CRSA-аас хөрөнгө босгоно. Олон улсын том том  хөрөнгө оруулагч  нараас мөнгө босгох, хамтран ажиллах сонирхол их байна. Ирэх оны  I, II улиралд багтаад 10-20 сая ам.доллар босгохыг зорьж байна.
 
 
Ц.ТОГОС
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Элдвээр цоллоод байхаар урам хайрла л даа залуустаа. Олон зах зээл дээр гарах гээд байна гэдгийг ойлгохгүй байна уу. Мэдээж монголдоо эхлээд төрж бойжно, дараа нь өөр улсуудын зах зээлд гарч том ашгаа хийх гээд байгаа юм биш үү монгол залуус
2017-10-19
Зочин:
Уучлаарай худлаа юм бичихээ боль л доо. Энд ямарч технологи хамаагүй зүгээр эдийн засгийн хямрал улс орны ядуурлыг дагаад Дэлгэрдэг мөнгө хүүлэгч нар л байна шүү дээ.
2017-10-19
Zochin:
Delhiin ner hundtei Forbs setguuld garsan Lendmn talaarh medeelliig unshsan. Delhiid toogdoj chadsand mash ih bayartai baina. Delhii toogood uneleed bsihad Mongolchuud ni uursduu tamiin togoonii ulgeree yariad muulahaasaa ichmeer yuma.
2017-10-18
ichmeer ym:
tsever sanhuugiin luivar shd ee zugeer mungu huulj baij busdad tuslaad bgam shig ym yriad bhiin
2017-10-18
Kkk:
Manai nogoo heden commentod chini uchriif oloogyi baij muulah ajildaa orno doo
2017-10-18
Зочин:
газраа ухдаггүй улс нэрлээдэхдээ. Тэндээ амьдарвал таарна шд. Ухдаггүй улс бол ашигт малтмалгүй улс л гэсэн үг шүү дээ
2017-10-18
Зочин:
Ийм л залуус монголын, дэлхийн ирээдүй шүү дээ. Төр засаг дэмжсэн дэмжээгүй гэж гоншгонох ч шаардлагагүй, оюуныхаа хүчээр заваан тогтолцоог зад татаад гарч болдогийг харуулаад өглөө дөө. Амжилт!!!
2017-10-18
Зочин:
Ийм л залуус монголын, дэлхийн ирээдүй шүү дээ. Төр засаг дэмжсэн дэмжээгүй гэж гоншгонох ч шаардлагагүй, оюуныхаа хүчээр заваан тогтолцоог зад татаад гарч болдогийг харуулаад өглөө дөө. Амжилт!!!
2017-10-18
Зочин:
Мундаг хүүхдүүдэд амжилт хүсье. Газар болон ашигт малтмалаа ухаж байгалиа сүйтгэхгүйгээр мөнгө босгож болдгийг харууллаа. Урагшаа залуусаа. Бахархаж байна.
2017-10-18
Зочин:
газраа ухдаггүй улс нэрлээдэхдээ. Тэндээ амьдарвал таарна шд. Ухдаггүй улс бол ашигт малтмалгүй улс л гэсэн үг шүү дээ