Дотуур байрны оюутнуудыг эерэг хандлагад уриална
2017-10-18

 

 “Эерэг хандлага-эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Тус аян энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар МУБИС, МҮИС, “Отгонтэнгэр”, “Их засаг” олон улсын их сургууль болон Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлал политехник коллеж, Техник, технологийн дээд сургуулийн нийт 1120 орчим оюутан залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэн, тэднийг эерэг хандлагад уриаллаа.

 

 Мөн аяны хүрээнд өнөөдрөөс эхлэн их, дээд сургуулийн 11 дотуур байранд амьдардаг оюутан, залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэхээр боллоо.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин