НБА: Нээлтийн тоглолт ба гэмтэл бэртэл
2017-10-18

 

НБА-ын 72 дахь улирал өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэ улиралд дэлхийн хамгийн хүчирхэг лигт АНУ-ын харьяат бус, гадны 42 орны 108 тоглогч ямар нэгэн багт бүртгэлтэй тоглож байна. Ингэснээр сүүлийн дөрвөн улирал дарааллан легионер тоглогчдын тоо 100 давсан тохиолдол юм. Мөн үүнээс гадна баг бүрт дор хаяж нэг тоглогч байгаа юм. Өнгөрсөн улиралд 41 орны 113 гадаадын харьяат тоглогч тус лигт тоглосон нь рекорд тогтоож байсан.

 

Тэгвэл гадны тоглогчид хамгийн ихтэй улсуудаар 11 тоглогчтой Канад, 10 тоглогчтой Франц, 8 тоглогчтой Австрали, 7 тоглогчтой Испани, тус бүр 5 тоглогчтой Бразил, Хорват, Герман, Серби, Турк нар нэрлэгдэж байна. Харин багуудаас Торонто Рэпторс, Юта Жазз гэсэн багуудад тус бүрт 7 гадны тоглогч тоглохоор мэдүүлэгт орсноороо толгой цохиж байгаа.

 

Өнөөдрийн тоглолт өглөө 8 цагаас өнгөрсөн жилийн дорнод бүсийн шигшээ цувралаар хөшгөө татаж эхэлсэн. 102:99 гэсэн онооны харьцаатай өндөрлөсөн уг тоглолтод Бостон Сэлтикс баг энэ зун эгнээндээ нэгтгэсэн сүпер од Гордон Хэйвард харамсалтайгаар гэмтлээ. Тэрбээр тоглолт эхлээд 5 минут өнгөрч байхад эсрэг багийн хоёр тоглогчтой агаарт үсэрч байхдаа эвгүй мөргөлдөж, газардахдаа шагайгаа мулталж, шилбэний ясаа хугаллаа.

 

Бостон Сэлтикс багтай 4 жилийн 128 сая долларын гэрээг энэ зун үзэглэсэн 27 настай Хэйвард ингэснээр магадгүй энэ улирлыг бүтэн өнжиж ч болзошгүй байнаа. Одоохондоо нарийвчилсан шинжилгээ хийгээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм.

 

Энэхүү гэмтэлд НБА-ын тоглогчид, дасгалжуулагч нар бүгд харамсаж буйгаа твиттэр хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

 

Гэмтлийн бичлэгийг хавсаргав.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин
hmm:
mash haramsaltai, hairan zaluu
2017-10-18