Багш нар энэ онд багтаан цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардлаа
2017-10-18

Гэрэл зургийг MPA.mn

 

Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороон Багш нарын онц их хурлаас гарсан шийдвэр болон шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Багш нарын төлөөлөл “Багш нарын цалинг нэмэх талаар төр засгийн хэмжээнд дуугарч байгаа нь бидний үйл ажиллаганы амжилт. Цаашид 35 мянган багш 35 мянган захидал Засгийн газарт хүргүүлнэ.  Мөн шар зангиагаар ижилсэн нийгмийг сэрээхийг уриалж байна. Шар өнгө нь эрдэм номын өнгө, багшаа дээдэлж эрдэм ном сурдаг уламжлалтай. 2012 онд ам.долларын ханш 1250 байсан. Гэтэл өнөөдөр 2400 болсон. Тэр үед бидний цалин 500 мянган төгрөг байсан. Өнөөдөр ч энэ хэвээр байна. Тиймээс цалингаа нэмүүлэхээс өөр ямар ч арга алга. Тэр үед бид 400 ам.доллартай тэнцүү цалин авдаг байж. Одоо 200 ам.доллартай тэнцэхүйц цалин авч байна. Бид ядаж 400 ам.долларын цалин авмаар байна. Бидний цалинг шууд 1.6 сая төгрөг болго гэхгүй. Энэ оны дөрөвдүгээр улирлаас бидний цалинг 50 хувь нэмснээр багш нарын цалин 700-900 мянган төгрөг  болох юм. Харин 20, 30 хувь нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид үүний төлөө тэмцээгүй. Ядаж энэ ондоо багтаан 50 хувь нэмэхийг шаардаж байна. Бидний зорилго цалингаа 1.6 сая болгох. Тэр хүртэл бидний тэмцэл зогсохгүй” гэв.

 

 

Түүнчлэн “Багш нар 1.6 сая төгрөгийн төлөө хоёр сар тэмцлээ. Монголын багш нар онц их хурал хийж энэ тоог тогтоосон. Энэ тоог ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалингийн хамгийн бага хэмжээ гэж үзэж байгаа. Бид энэ бүхний төлөө тэмцсээр байх болно” гэлээ.

 

 

Мөн “Бид ОУВС-нд шаардах бичиг хүргүүлсэн. Бид цалингаа нэмүүлэхийн тулд олон тэмцэл хийлээ. Гэвч төр засаг маань биднийг сонсохгүй байна. Асуудлыг даамжруулж байна. Тиймээс 40 орчим мянган багш нар маань энэ асуудлаа бичсэн захидлаа нэгтгээд Засгийн газарт хүргүүлнэ” гэж байлаа.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
huz:
bagsh emch tserge tsagdaa bugd ajilaa hyaj eresruutslee ilerhiilii ta nariig olon jil huurlaadaa
2017-10-18
зочин:
Багш нараа Дэмжиж байна, Амжилт хүсье
2017-10-18